April 5, 2011

...Batman...Forever...


Гүн харанхуйн дунд сүүмийх нэгэн

Эргэн тойронд хэн ч байхгүй, чихэнд тэдний хөлийн чимээ сонсдож, тэдний гишгэсэн тогтуул уснаас цацарсан дусал хацар дээр минь наалдаж байлаа. Иргэж харж болохгүй, зөвхөн урагшаа гүйгээд л бай, цээжинд цус амтагдаж байна, одоо л зогсож болохгүй шүү. Айж байна.
Харанхуй гудамж дундуур, бүдэгхэн гэрэлтэй гудамжны гэрэл доогуур зогсохоо үл мэдэн зугтана. Гэвч хүч барагдаж байна. Нүд бүрэлзэж, хөл мэдээгүй болж байна. Удахгүй энэ бүгд дуусах бололтой. Баяртай....
Энэ юу вэ? Энэ сүүдэр.

***
-Бурхан минь юу болвоо? Би хаана байна вэ?
-Тайвшир тайвшир. Та одоо эмнэлэгт байна. Усан онгоцны зогсоолын холгүйхэнээс таныг ухаангүй байхад чинь энд авчирсан юм. Та ямар нэгэн зүйл санаж байна уу? Юу тохиолдоо вэ?
-Сүүдэр....
-Юу? Юу гэсэн үг вэ? ямар сүүдэр?
-Би сайн санахгүй байна аа. Хамгийн сүүлд би зугтаж байснаа л санаж байна. Баригдлаа л гэж бодсон. Бахардаад унаж байхад миний өмнүүр харанхуй дундаас ямар нэгэн зүйл гарч ирээд. Би зөвхөн түүний сүүдрийг л харж амжсан. Яг л...сайн хэлж мэдэхгүй юмаа. Аан...аан яг л аварга сарьсан багваахай шиг. Тиймээ сарьсан багваахай!!! Сүүдэр

***
-Альфрэд!!!
-Брюс эзэнтээн? Та намайг дуудсан уу?
-Шинжилгээний хариу гарсан уу?....Комьпютэр! Сумыг шинжил...
-Мэдээж эзэнтээн. Өндөр идэвхэт галлимум сум.
-Яг миний бодож байсан шиг...Энэ сум ч гэсэн мөн адил галлимум сум байна. Энэ энгийн тохиолдол гэж бодохгүй л байна шүү. Хэн нэгэн гудамжны гэмт хэрэглэлийн бүлэглэлүүдэд галлимуман сумтай зэвсэг зарж байна. Харин хэн? Комьпютэр! Сүүлийн 5н цагт гэмт хэрэг гарсан газруудын байрлалуудыг харуул.... Усан онгоцны зогсоол!!! Гэмт хэрэг гарсан газруудтай нэг дүүрэг, мөн хамгийн их бараа таваар усан онгоцны агуулахад хадгалагдаж байдаг. Гэтэл яагаад нэг ч хэрэг энд гараагүй билээ?
-Альфрэд.23р загварыг бэлд.
-Гэхдээ эзэнтээн. Энэ өмсгөлийг огт туршиж үзээгүй шүүдээ.
-Турших цаг нь ирсэн гэж бодохгүй байна уу Альфрэд?
-Ойлголоо. 23р загвар.

***
Алив муусайн малнуудаа хөдлөөд өгөөч. Бидэнд цаг маш бага байна. Үлдсэн бүх барааг онгоц уруу зөө. Бидний араас аль эрт шиншлээд эхэлчихсэн гэдэгт итгэлтэй байна.
- Эрхэмээ үлдсэн галлимумыг яахуу?
- Надад нэг санаа байна. Хүмүүсээ аваад надтай цуг яв.

Энэ зүйл яагаад чиний амьнаас илүү үнэтэй болохыг чи мэдхүү?
-Үгүй. Эрхэмээ.
-Яагаад гэвэл энэ чамаас гадна маш олон хүний амийг авч чадна. Тийм болхоор л чиний амьнаас ч үнэтэй.

Бүх зүйл бэлэн эрхэмээ.
-Сайн байна....Энэ юун чимээ вэ? Алив юундаа хөдөлж яадсийн бариад аваач. Бидний байршилыг хэн ч мэдэх ёсгүй.

***
Алив хурдан гүйгээч. Залуусаа ноёнд алуулахыг хүсээгүй бол наадхаа бариад аваач.
Чи урдуур нь тойр.

Нөгөөдөх чинь унаад өглөө. Хурдан очоод бариад аваач.
АААААААААААААААААА
Юу вэээ???
***
Бүгд галлимум сумтай байна. Эд нар чинь Ноён-н хүмүүс байх шив. Тэхээр Ноён энэ бүхнийг зохион байгуулжээ? Өмсгөл гравитацын хамгаалалтыг эдвэхжүүл.

-Зиа за.Чамайг ирнэ гэж мэдэж байсан юмаа. Миний гарт юу байгааг мэдэж байна уу? Чиний наад гайхалтай өмсгөлийг чинь ч хүртэл хумхын тоос болгож чадах зүйл.
-Тийм гэжүү? Өмсгөл шөнийн дуран!!!!!!

...үргэлжлэл бий....


3 comments:

  1. hehe.23 uu.goy boljee.mundag shd.2324s ni.

    ReplyDelete
  2. Kitty and Babe...2land chine hairtai shu...hehehe..kkkk...

    ReplyDelete

Related Posts with Thumbnails