April 17, 2011

...Миний үздэг Сериалууд (Cartoons)...

Ер нь намайг мэддэг хүмүүс намайг БАТМАН-д нугасгүй гэдгийг мэдэж байгаа байх. За тэгээд Батман-д дуртай блхоор Комикс уншдаг бас цуврал хүүхэлдэйн кинонууд үздэг блчихсон юмдаа. Тэгээд би 2 шинэ цуврал үзэж эхлээд нилээдгүй удаж байна. Хэрэв та нар дунд Супербаатруудын тухай цуврал үздэг хүмүүс байвал заавал үзэх хэрэгтэй шүү гэж миний зүгээс зөвлөмөөр байна.

1. The Avengers: Earth's Mightiest Heroes

Марвел-н супер баартуудын цуглаан. ДС-д ШУДРАГА ЁСНЫ ЛИГ гэж байдаг бл харин МАРВЕЛ-д ӨШӨӨ АВАГЧИД байдаг. Одоогийн байдлаар эхний улирал дууссан буюу 26 анги гарсан байгаа.
Дүрүүд:
1.IronMan 3. Wasp 5.Hulk 7.Hawkeye
2.Thor 4. AntMan (GiantMan) 6.Black Panther
Миний зүгээс 10-с 10н оноо өгхөөр. Маш их таалагдсан. Заавал үзээрэй.

2. Young Justice

Юу вэ гэхээр байна шдээ. ДС-н агуу баатрууд блох БАТМАН, СУПЕРМАН, ФЛАШ нарын (SIDEKICKS) шавь нар (шавь нар л гэж орчуулая даа,хэхэ). Дөнгөж эхний улиралын 9н анги цацагдсан байгаа. Тийм блхоор гүйцэж авхад ядах юмгүй. Даанч ангиуд нь аймар удаан хугацаанд хийгддэг. Дараагийн ангийг үзэх гэж удаан л хүлээнэ дээ.
Дүрүүд:
1. Robin (Batman)
2. Agualad (Aguaman)
3. Kid Flash (Flash)
4. Superboy (Superman)
5. Miss Martian (Martian manhunter)
6. Artemis (Green Arrow)
Оноо гэвэл 10-с 9. Учир нь маш удаан хийгддэг цуврал. Муу тал нь зөвхөн энэ. Үзэхгүй өнгөрвөл харамсана шүү.

1 comment:

Related Posts with Thumbnails