Цаг гучин минутын турш үргэлжлэх SCIENCE FICTION төрлийн, Люси хэмээх уран сайхны кино дэлхийн бөгөөд Монголын box office-д дээгүүр байр эзэлж, бидний мэлмийг мялааж хэсэг хугацаанд ч болтугай нэгийг бодогдуулж буй билээ. Цөөнгүй тооны хүмүүс энэ киног үзсэн гэдэгт итгэлтэй байгаагаар барахгүй бидний олонхи маань өөрсөддөө хэд хэдэн асуулт тавьж, киноны цаадах утга санаа бүр гүнзгийрвэл философийг ойлгохыг хүссэн гэдэгт итгэлтэй байна.
Хүн тархиныхаа 10 хувийг ашиглаж чаддаг бөгөөд энэ үзүүлэлт нэмэгдэхийн хэрээр гайхалтай өвөрмөч чадваруудыг хөгжүүлэх боломжтой хэмээсээр киноны үйл явдал үргэлжлэх юм. Гол дүр болох Люси хэмээх шаргалт үст бүсгүй маань азгүй тохиолын үрээр Солонгосын мафын гарт орох бөгөөд хүчээр хар тамхи зөөвөрлөх ажилд түлхэгдэн ордог. Түүний гэдсэнд CPH4 хэмээх химийн нэршилтэй шинэ төрлийн DRUG буюу хар тамхи хийх бөгөөд хувь тавилан түүнээр тохуурхан гэдсэн дотор нь дээрх бодис задарч орхино. Уг бодис нь атомын бөмбөгний хэмжээтэй энерги ялгаруулах чадвартай бөгөөд ямар нэгэн тайлагдашгүй тохиолоор энэхүү бодис Люси-гн биед урвалд орж түүнд тархиныхаа үлдсэн бүх хувийг ашиглах боломж олгож манай гол дүрийн баатар маань эгээл төгс бие организм (бурханлаг) хэлбэрт шилжих болно. Өөрийн тархийг 100% ашигладаг болсныхоо дараа, Люси тэр чигээрээ цэвэр энерги буюу махан бус хэлбэрт шилжин, өөрийн махан биеийг хаяж уусан алга болох бөгөөд Би хаа сайгүй байна хэмээн мэдэгддэг. Үүгээрээ, тэрээр (гэгээрэлд хүрч сахиус болон хувилах гэж Буддизм-н талаас үзэж болох л юм) бүхий амьд организмд нөлөөлөх цэвэр энерги болж байна.
Цаад утгаараа бид хэрэв тархиныхаа бүхий л боломжийг нээж, бүтнээр нь ашиглах аваас гайхалтай зүйлс энгийн болж ид шид, эрдэмт хүч чадал гээч нэр томъёо устан алга болох ажээ. Мөн хүн үхэж ҮГҮЙ болдоггүй гэх ухагдахуун гаргаж ирсэн бөгөөд, яг үнэндээ бид нэг том энерги бүхий бөмбөлөг (махан бие) гэх бөгөөд энерги устан үгүй болдоггүй зөвхөн дамжидаг гэх хууль буй нь бид үнэн хэргээсээ үхдэггүй гэх энэ үзлийг дэмжих мэт. Түүнчлэн сайн бодоод үзвэл, Люси-д боломж олгосон тэрхүү бэлдмэлийг бид 10%-н тархиний чадавхийн хэмжээнд гаргаж авсан гэдгийг санавал, үнэндээ бид хангалттай хэмжээнд хөгжчихсөн (хүрэлцэхүйц нөхцөл) гэж үзэж болхоор байна.
Киноны талаас нь авч үзвэл, алдаа их бөгөөд удахгүй CINEMASINS-р орно бизээ. Уг киноны эхлэл хэсэг буюу суурь хэсэг болох хүн тархиныхаа 10%-г ашигладаг гэх ишлэл маань угаас алдаатай буюу MYTH гэх бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хүн тархиныхаа 32% хүртэлх хэсгийг ашигласан гэж мэдэгдсэн байдаг. Гар буу барьсан, шаргал үстэй хүүхэн эмнэлэг дотуур хэнд ч анзаарагдахгүй явсаар мэс засалын өрөөнд орох магадлал тийм ч их гэж бодохгүй байна. Гэвч тухайн үед Люси маань гайхамшигт чадвараа нэгэнт олсон байсан тул хэнд ч харагдахгүй бултаж явж чадсан байх. Сэтгэлд тод үлдсэн тэнэглэл буюу алдаа бол киноны төгсгөл хэсэгт гарах, Солонгос-н мафууд болон Францын цагдаа нарын хэсэг байлаа. Францын цагдаагийнхан нүүлэглэн ирэх тухайн цэгээс 20 метрийн ямар ч саадгүй зайд маф-н тас хар 5 гаруй машин, мөн дан хараар жигдэрсэн 25 гаруй солонгосчууд их хэмжээний зэвсэг цүнхлэн зогсож байхад цагдаа нар юу ч анзаарсангүй. Солонгосийн мафууд ч гэсэн, Люси-гн гайхалтай бүр дийлдэшгүй чадварыг харж мэдэрч ПЯТ НОЙЛдуулсаны дараа дахин дайрах хүсэлтэй байх нь гайхалтай. Тэнэг л биш бол зугтмаар. Онгоцны буудал дээр, хар тамхи болон бусад ноцтой мэдээлэл-г чангаар ярих бүсгүйг урд нь суух шалгагч сонсохгүй байгаа нь гайхам. Бас л Люси-гн чадвар байж болох.