Энэ удаа Польш улсад сурахад хамгийн чухал зүйл блх ПОЛЬШ хэлний талаар байх блно. Миний бдлоор өмнө нь орос хэл үзэж байсан хүнд илүү амар санагдах блов уу? Дүрэмийн хувьд төдийгүй үгнүүд нь хүртэл төс нилээн ихтэй байдаг. Гэхдээ ер нь өмнө ямар нэг хэл сурч байсан бл тус их л блнодоо тэр мэдлэг чинь. Польш хэлэнд маш олон хэл хүчтэй нөлөөлсөн байдаг учир англи, орос, герман түүнчлэн франц үгс хүртэл байдаг.
Монголд Польш хэлний сургалтын төв, сурах бичиг тэр ч бүү хэл толь бичиг ч байдаггүй тул тийм зүйлс хайж цагаа үрэх хэрэггүй гэж хэлмээр байна. Гэхдээ Их Дэлгүүрийн номийн тасагт доор зурагт үзүүлсэн ярианы дэвтэр дээр польш хэл байсан бөгөөд хөөрхөн санагдсан. Сонирхож блх бловч шууд ав гэж зөвөлсөнгүй.
Хэлний бэлтгэлд заавал үздэг хэдэн ном байдаг.