December 30, 2011

…Инээмсэглэл…

empire-empire-year-of-the-rabbit12 сарын сүүлч. Шинэ жилийн баяр хаяанд ирж гадуур хөл хөдөлгөөн их байх бөгөөд сэтгэл нь хөөрсөн хүмүүс ихээр холхилдож, баярын хүнс бэлэг сэлтээ цуглуулан, хүмүүсийн  халуун уур амьсгал 12 сарын жихүүн хүйтэнийг дулаацуулан байв.

              Хотийн төвийн нэгэн гудамжинд маш их хүмүүс цугларсан байлаа. Учир-г нь мэдэх гэж ядах-н хэрэг огт үгүй. Үзвэр үйлчилгээ, дэлгүүр хоршоо, ресторан гээд л бүх зүйлс энд байх бөгөөд баярын үеэр улам ч их зүйлс зохиогдог тул хүмүүс ч бүгд ийшээ зүглэнэ. Олон олон хүн дундаас нэг залуу л онцгой харагдана. Бдол блсон төв царайтай тэрээр олны дунд содон байх бөгөөд бусдийг бдход хэтэрхий нимгэн хувцалсандаа ч биш бдол хийлэн тас ширтэн суух тэр байдал нь түүнийг бусдаас ялгаж байв. Яг л ширүүн урсгалтай гол дунд гацсан чулуу мэт бүх хүмүүс түүний хажуугаар урсан өнгөрч байхад түүний хувьд цаг хугаацаанд гацсан мэт.

             Нилээдгүй удаан аялал байснийг дурьдахгүй байх-н аргагүй, 2-р зэрэглэлийн 9 дөх тасалгаанд цэвэрхэн хувцасласан нэгэн залуу цантай цонхний зүг тас ширтэн бдолд дарагдан сууж байлаа. Түүний купенд түүнээс өөр хэн ч байгаагүй тул анир чимээгүй бөгөөд бдолд дарагдан суухад нэн тааламжтай нөхцөл бүрэлдсэн байлаа.  Гэвч тун удалгүй галт тэрэгний зогсох чимээнд анир чимээгүй замхран үгүй блохтой хамт хэсэг зуур бдол-д дарагдан суусан залуу ч нойрноос цочин сэрэх мэт гэнт үсчин бслоо. Хажуудаа өлгөсөн, 12 сард өмсөхөд арай л нимгэн гэмээр саарал пальтогоо өмсөөд гэрээс авч гарсан хайртай ороолтоо хөнгөхөн ороож авсаархан гар ачаагаа аваад галт тэрэгнээс буулаа.  Галт тэрэгний буудал-н хүйтэн хонгилоор алхалж байхад түүний урдаас хүйтэн бөгөөд зэврүүн салхи сийгэж байсан ч залуу даарсан шинжгүй тайван алхалсаар галт тэрэгний буудалаас гарч одлоо. Түүнийг сайтар аживал 22,23 тай гэмээр бөгөөд үсээ дээш нь бсгож янзалсан ба харааны шил зүүсэн нь түүнийг улам чимж байв. Хэдийгээр аль эрт галт тэрэгнээс буусан бловч түүний бдол хийлсэн байдал нь царайнаас нь үл сална. 

              Тун удалгүй зочид буудал-н хүлээлгэн дээр нэгэн залуу зогсож байв. Чих нь улайж гар нь бээрсэнийг бдход 12 сарын хүйтэн салхи түүнийг чамгүй зовоосон нь элт. Буудал-н ажилчид ихэд гайхсан байдалтай түүнийг харж байлаа. Шинэ жил-н үед ямар гээч нөхөр буудал-д гав ганцаараа орох гээд зогсож байдаг байнаа гэсэн бдол нь тэдний нүүрэнд илхэн байв. Зочид буудл-н үйлчилгээ ч шуурхай байж залуу 4н давхарт цонх нь наран талдаа хагас люкс зэрэглэлийн өрөөнд орлоо.  Хэсэг зуур тухалсаны эцэст, гарч халуун кофе авч уунгаа орчинтой танилцах бдол залууд төрж, энэ удаа гар тээшээ онгойлгон бээлийгээ аваад, ороолтоо сайн гэгч нь зүүгээд гарав. Аргагүй л шинэ жил хаяанд иржээ. Гэрлэн чимэглэл энд тэндгүй анивчан үлгэрийн орон л мэт. Хажууханд харагдах кофений кафенд орж халуун моха авч уухаар шийдэн зүглэн алхав. Хэтэрхий их хүнтэй байсан тул кафе дотор суух бломж байсангүй гадагш гарч гадна байх сандал дээр суун орчинг ажиглан уур нь савсах халуун кофегоо атгалаа. Эргэн тойрон алхлах хүмүүс бүгд баясалтай харагдана. Нүүр дүүрэн инээмсэглэсэн царай, энд тэндгүй хөөрөлдөх дуу гээд бүх зүйл түүнд гайхалтай харагдаж байлаа. Гэвч түүний харц дахин нэг зүйлийг тас ширтэж орхилоо. Нүүрэнд нь тодорч байсан инээмсэглэл хором-н зуур нисэн одов. Түүний толгойд бдогдох бдол иргэн харанхуйн дундаас гараад ирэв.

             Шөнийн 3 цаг. Утасны хангинах чимээ өрөөг даран авхад нүд нь анилдан тэсч ядан толгойгоо өндийлгөж, утасаа тэмтчин олж авлаа. Яг л андуурсан блолтой өдийд хэн залгадаг байнаа гэж бдсон ч харамсалтай яг л хар дарсан зүүд мэт энэ бл зөвхөн түүнд зориулагдсан дуудлага байв.Ажил бл ажил. Хүсэхгүй байсан ч явхаас өөр арга үгүй тул яаравчлан бсч хэрэг блох зүйлсээ сайтар тунгаан нямбай гэгч нь баглалаа. Харамсалтай нь галт тэрэг яг 5цаг 30мин хөдлөх байсан тул зарим зүйлсийг хайж олон авахад хэтэрхий давчуу байсан учраас өвлийн зузаан куртка гээд бас бус зүйлсээ хуучин шүүгээнээсээ ухаж гаргах зав гарсангүй. Галт тэрэгний буудалаас зайтай байдаг-г ч хэлхүү, дор хаяж цаг гарантай явах тул эртхэн гарсан нь дээр гэж үзэн зөвхөн нэн тэргүүний чухал зүйлсээ аваад гарахдаа хайртай ороолтоо мартсангүй.

              Эргэн тойрон цаг хугацаа зогссон мэт. Энэ зүйлийг хийх ёстой үгүй эсэхт эргэлзэх эргэлзээ түүнд улам төрж улам ихээр тасралтгүй ширтсээр байв. Түүний толгойд шөнийн 3н цагт авсан үүрэг нь бдогдсоор байлаа. Хэдий хийх үүрэгтэй ч түүний доторх хүн огт эсрэг бдолтой байгааг тэрээр мэдэрч байв. Гэхдээ ажил л бл ажил. Яах учраа олохгүй бдлогшорон суухад түүний гарт нь байсан халуун кофе царцаж байв. Тэр өөрийгөө олж харжээ. Зэргэлдээх мухлагийн шилэнд түүний дүрс нь сүүмэлзэн харагдана. Гэрэл гэгээ дундах ганцхан хар толбо мэт зөвхөн тэр л ганцаар суух ажээ. Энэ жилийг дахиад л гэрээсээ хол ойр дотны хүмүүсгүйгээрээ өнгрөөх нь дээ гэж түүнд бдогдож байлаа…..

Тун удалгүй түүний царайнд “инээмсэглэл” тодров. Шинэ жилийн бэлгээ авах хэрэгтэй юм байна шүү. Би ч их олон хүнд бэлэг авна даа хэмээн бдсоор сандал дээрээсээ бссон хурдлан алхлав.

4 comments:

  1. Ene harin ih saihan uguulleg bna zunduu ih taalagdlaa ingeed l duusgahad yg taarna sain bichsn bnaa yag l durslegdj tusuulugdj bn

    ReplyDelete
  2. Төгсгөл нь илүү гоё байвал зүгээр ч юм шиг санагдав хэхэх

    ReplyDelete

Related Posts with Thumbnails