Марвел Интертайнмент болон японы анимешн студи блох Мадхоус нарын хамтын проект блох 4лсөн аниме цувралын нэг нь БЛАЙД юм. Мэдээж бидний толгойд төсөөлөгддөг америк супер баатруудыг японы анимэ-д харах нь тааламжтай байлаа. Блайд буюу Өдрөөр алхагч гэх цус сорогчийн ангууч энэхүү хар залууг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Миний хувьд кинонг нь шимтэн үзэж байснаас анимешн-г нь, тэр тусмаа АНИМЕ хэлбэрээр үзнэ гэж бдож байгаагүйэ.
За тэгэхээр аниме маань нийт 12 ангитай ба манай DayWalker маань хүн төрөлхтнийг төдийгүй цэвэр цуст вампируудын эсрэг дайн заралсан нэг галзуу цус сорогчийн эсрэг үзэх блно. Ерөнхийдөө аниме дээр гарах үйл явдал хэдхэн өдрийн үйл явдлийг харуулж байгаа бөгөөд тэр нь ч таалагдсан. Түүнчлэн аниме болон америк анимешн-г нэгэн зэрэг мэдрүүлж байсан нь гайхалтай байлаа.
Зохиолын хувьд нийлээдгүй таалагдсан блно. Блайд-г бага байхад нь халамжилж өсгөсөн хүн нь мөн Вампир-н домогт ангууч Ван Хейлсинг-н удам-н хүн байсан нь гоё санагдлаа. Түүнчлэн Блайд-н илдний урлаг сурсан багш нь Японы самурай, Блайд-н найз нь Волверинь (Wolverine) гээд хөөрхөн хөөрхөн чимэг блсон зүйлс их байлаа. Түүгээр зогсохгүй Кикио гэх өөр нэгэн мутант-г оруулж өгсөн нь гоё шийдэл байв. Нэмж хэлхэл Кикио-н дүр их таалагдсан.
За ингээд дүгнэвэл: зохиол- 10аас 8,5 (Учир нь Блайд-г илэрхийлдэг нэг том зүйл блох хатгууртай бариултай илд-г оруулж өгөөгүй нь тиймхэн санагдав), найруулга – 10аас 10. Анимешн – 10аас 9, Зарим цус сорогчид хэт хэтрүүлэгтэй дүрслэгдсэн байсан. Нийт – 10аас 9
No comments:
Post a Comment