March 10, 2012

…Эдийн засагч…

economist-logoЭнэхүү нийтлэлээ хаа нэгтээгээс уншиж эсвэл сонсож байсан нэгэн асуултаар эхлүүлэлхийг хүссэн юм. “Таны хувьд хувь хүний чинь итгэл үнэмшил буюу өөрийн чинь уг сэтгэхүй юу вэ”. Энэ асуулт-г би танд эдийн засгийн үүднээс тавих-г хүссэн юм. Эдийн засаг гэж юу вэ?  Оройн мэдээнээс сонссон талхны үнийн өсөлт биш, ажил дээрээ бусдаас дуулсан ажилгүйдэл-н түвшин ч биш эсвэл микро дээр үзсэн хэдэн муруй бус , макро дээр харсан хэдэн хамаарал биш. Таны бусдаас зээлсэн мэдээлэл чинь бус харин таны өөрийн чинь суурь итгэл үнэмшил суурь сэтгэхүй чинь юу вэ гэдгийг асуусан блох-г анхаарах нь зүй бловуу.

Миний хувьд өөрөө эдийн засгаар сурдаг бөгөөд энэ асуултаа мөн миний адил эдийн засагч блох зорилго тавиад урагш тэмүүлж буй бусад оюутнууддаа тусгайлан тавьж байгаа минь энэ билээ.

Өдгөө бид бүгд эдийн засаг бл хягзааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах гэсэн энгийн тодорхойлолтоос хамаагүй илүү гүн гүнзгий агуулагатай гэдгийг гадарлах блжээ. Ингээд бид бүхний энэ сурч мэдсэн мэдлэг (арай өөрөөр би тодорхойлохдоо бусдаас зээлсэн мэдээлэл гэж нэрлэв) маань бидэнд эдийн засгийн талаар ямар ойлголт өгсөн байна вэ? Хамгийн гол нь энэ мэдлэгээ ашиглан бид юу хийж эдийн засагтаа ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг байна. Эдийн засагч гэсэн нэрийг зүүгээд юу хийх вэ гэдэг талаар хүн бүхэн өөр өөрийн хув-н бдолтой байгаа нь хэдий ойлгомжтой ч үнэхээр чи энэ эдийн засагч гэсэн нэрийг жинхэнэ утгаар нь авч явж чадах уу гэдэг бл асуулт хэвээр.

Эдийн засагч гэсэн нэрээрээ эх орондоо юм хийхийг хүсэж буй минь их билээ. Ажил дээр гараад яг юу хийх ёстой байдг-г би мэдэхгүй тийм ч учир гайхшран асуулт тавьж буй минь энэ. Дарга-н өгсөн даалгавар-г хийж өдөр блгон ширээний ард нэгэн хэвийн байдлаар сууж бичиг цаасанд дарагдан нас-г барах уу? Ажилаасаа халагдчихгүй, даргадаа загнуулчихгүйхэн шиг 2н хооронд 3-н дунд гүйж суух уу? Өдөр блгон очиж хийх ажил маань улс-н минь хөгжилд, улс-н минь эдийн засагт яаж нөлөөлөх юм бл. Сарынхаа цалинд дотор сэтгэсэн , өнөө маргаашаа аргацаасан энгийн нэгэн мэргэжилтэн блохгүй байх-г хүснэ. Асуултаас түр зай авья.

Дээр дурьдсан хувь-н итгэл үнэмшил блон бусдаас зээлсэн мэдээлэл-н талаар дэлгэрэнгүй авч үзье. Зарим философчид-н үзлээр хүн анх төрөхдөө цагаан цаас байдаг бөгөөд улмаар нас нэмж юм үзэхийн хирээр цаасан дээрээ бүх зүйлсээ бичиж байдаг гэж үздэг. Үүнийг эс тооцсон ч бүхий л хүн амьдрал-нхаа явцад эргэн тойрон , ойр дотны хүн , багш гээд л орчин нь тухайн хүний төлөвшилд ихээхэн нөлөөлдөг гэдэгт бүгд санал нийлнэ гэдэг эргэлзэхгүй байна. Эдийн засгийн төлөвшил-д ч гэсэн. Аав ээжийн чинь мөнгөний талаарх яриа , зурагтаар байнга гаргах ядуурал , эсвэл улс төрчдийн гайхалтай мөнгөний амлалт , багшаас сонсож буй онол. Энэ бүхэн бл бусдаас сонсож чи өөртөө шингээсэн чиний хийсвэр төсөөлөл буюу хуурамч итгэл үнэмшил. Чи үүнийг өөрөө мэдрээгүй , өөрөө хараагүй , ашиглаж үзээгүй учир чиний суурь үнэмшил биш билээ. Үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэлүүд юм. Харин чи суурь итгэл үнэмшил блон туршлага-н үндсэн дээр үнэн ба худал мэдээлэл-г ялган шүүж хэрэгтэйг үлдээн бусад мэдээлэл-г хаях хэрэгтэй гэж миний хувьд үздэг. Тэгэхээр суурь итгэл гэж юу юм бэ? Маш энгийнээр тайлбарлавал энэ бл эдийн засгийн талаар авсан мэдээлэлүүдийг үнэн худал-г олж мэдэх гэсэн хүсэл юм гэж хэлж блох юм. Магадгүй хэтэрхий энгийн бөгөөд утгагүй сонсогдож байж блох ч энэ бл хамгийн чухал зүйл. Чиний суурь итгэл чинь сайн төлөвшөөгүй бл чи бусдаас авсан үнэн ба худал-н холимог мэдээлэлдээ төөрөлдөн бусдийн хэлснийг дагаж хэлэн , үнэн худал-г ялгах хүсэлгүй ,чадвараа зөвөөр ашиглах бломжгүй төөрөгдөл дунд байх бл чиний суурь үнэмшил буюу хүсэл чинь их бл чиний авсан мэдээлэл үнэнээс тогтохоор зогсохгүй чи өөрийн гэсэн бат үнэмшилтэй блох бөгөөд мэдээлэл-г шалгах явцад өөрийн гэсэн шинэ зүйлийг нээх бломжтой. Мөн шалгалт-н үйл явц дунд чи өмнө нь олсон үнэн мэдээлэлдээ тулгуурлан бусдыг нь шалгах ба чиний мэдээлэлээ (мэдлэгээ) ашиглаж чаддаг блох юм.

Нэгэнт чи өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй бөгөөд ажил дээр гархад ажиллах чадвар-г олсон үед чиний хувьд нэгэнт хийх зүйлээ тодорхойлсон байх бөгөөд сар-н цалин дотор сэтгэх энгийн ажилтан блохгүй жинхэнэ эдийн засагч блно. Миний үзэл санаа бл энгийн. Эдийн засагч блох-н тулд чи эдийн засагч блох чинь хүсэлтэй байх. Харин таньд тийм хүсэл бий юу?

4 comments:

  1. niitleliig chini neeh sn oilgosonguiee suuri itgel unemshil gd bgaa zuil chini ch gsn ymar negen busdiin medeelel dr uuseh ym bishuu, tgd ch medeelel medleg gdg 2 ugiig neg utgaar heregleh ni tiim ch onovchtoi bish bh. medeelliig bid ooriin bodol turshlaga iluu ih medeelleer bayjuulj bj medleg bolno gj bodjiino.

    ReplyDelete
  2. Санал бдлоо хуваалцаж байгаад баярлалаа...Бяцхан залруулга хийе. Мэдээлэл блон мэдлэг гэдгийг нэг утгаар хэрэглээгүй блно. Сайн уншвал яг сайн чиний хэлсэн санааг гаргасан байгааг ойлгох байх. Мэдээлэл дээр бловсруулалт хийгдсэний үндсэн мэдлэг блно гэж илэрхийлсэн юм. Итгэл үнэмшил нь бусдын мэдээлэл дээр үүснэ гэсэн агуулга явж байгаа ч хэрэв сайн уншвал бусдын мэдээлэл нь үнэн буюу худал аль алийг нь хамаарах тул төөрөгдөлд орох юм. Үүнээс зайлсхийж зөвхөн үнэн мэдээлэл дээр тулгуурлах ёстой гэж үзээд үнэн худл-г ялгах ХҮСЭЛ-г тухайн хүний итгэл үнэмшил гэж нэрэлсэн блно. Ойлгоход хэцүү бичсэн нь алдаа блжээ. Мөн хүсэл блон хүний его-н талаар уншвал илүү ойлгох блов уу...Хэрэв илүү их энэ сэдвээр ярилцах-г хүсвэл миний жиргээ блон файсбк-г дагаарай....

    http://www.facebook.com/people/Dulguun-Ganbat/100000508279867
    https://twitter.com/#!/SliderKi

    ReplyDelete
  3. golno tuhain olj awsan medeeleldee dvgnelt hiij vzeh heregtei l de
    hvn ooriin tolgoigooroo bodood irwel hvnii helsnii helj hodolsniig dagahgvi l bh daa

    ReplyDelete
  4. Тэр дүгнэлт хийхэд хүргэж байгаа хүчин зүйл-г хүсэл гэж авч үзсэн юм...яг наад санааг чинь мөн илэрхийлсэн блно...хэлэх гэсэн утгаа шууд илэрхийлж ойлгомжтой бичиж чадаагүй юм шиг байгаамаа...

    ReplyDelete

Related Posts with Thumbnails