March 13, 2012

Нүд VS Cэтгэхүй...

books3Би нийтлэл бичих дуртай. Зарим нөхөд минь бичлэг хийж постлох санал хэлж байсан ч би ховорхон Влог хийдэг.

Хүн төрөлхтний хөгжилийн үед гарсан хамгийн том нээлтүүд бл гал блон бичиг үсэг. Бидний оршин тогтнол-н үндэс бл бичиг үсэг мөн гэж би бддг. Нэгэн энгийн гинжин холбоог сонирхоё. Үсэг байж үг бүтнэ, бүтсэн үгээр бид анхан шатны яриаг үүсгэж блно, үүнээс цаашлаад өгүүлбэр үүсч халуун дулаан харилцан ярианд хөтлөх бөгөөд хамгийн гол санаа нь өгүүлбэр-н тусламжтайгаар өөрийн бдол, сэтгэгдэл, мэдрэмж блон хүсэлээ илэрхийлнэ. Гүнзгийрүүлэн үргэлжлүүлбэл өгүүлбэрээс энгийн хүүрнэл үүсэх бөгөөд түүний тусламжтайгаар нэгэн зохиол үүсдэг буюу нэг үгээр ном үүснэ. Одоо буцаад харвал ном-г чи уншиж зохиогч-н мөрөөдөл хүсэл блон илэрхийлэл-г төсөөлөх блно. Чиний сэтгэхүйгээс хамааран зохиогч-н бичсэн санаа цаашаа яаж ч үргэлжилж, үйл явдал нь яаж ч өрнөж, гол дүр нь яаж ч төсөөлөгдөж блно. Зохиол-г гол шугам өөрчлөгдөхгүй хэдий ч чи тэр бүх үйл явдал-г өөрийн толгой дотроо хийсвэрлэн зохиож чиний тархи чинь түүнийг бловсруулж ойлгох юм. Маш энгийнээр чиний сэтгэхүй чинь хөгжинө.

Орчин үед ном унших-н оронд ямар нэгэн бичлэг үзэх эсвэл тухайн зохиолоос сэдэвлэсэн киног үзэх явдал ихэсч аливаа зүйлийг унших явдал багассан байна. Хэдийгээр энэ л тухайн мэдээлэл-г хурдан авах хялбар бөгөөд сонирхолтой арга мөн гэдгийг үгүйсгэхгүй хэдий ч ҮЗЭХ блон УНШИХ гэдэг нь орлуулдаг бараа биш гэдгийг санах хэрэгтэй байна. Киног харж чи шууд л тухайн дүрсийг өөртөө тусгаж авах учир ямар ч төсөөлөх хэрэг байхгүй блж байгаа нь харамсалтай юм. Хэдийгээр унших нь залхуутай бөгөөд зарим үед үнэхээр уйтгартай байдаг нь үнэн хэдий ч ашиг тус-н хувьд их гэдгийг санах хэрэгтэй. Үүгээрээ зөвхөн юм уншиж үзэхээ хорогдуул гэсэн утга илэрхийлээгүй бөгөөд энэ 2 зүйл хамтдаа байваас хувь хүний хөгжилд маш хэрэгтэй бөгөөд ашиг тусаа хамтдаа өгдөг гэж бдож байгаагаа бичив.

2 comments:

Related Posts with Thumbnails