August 8, 2012

Тэнгэрт тэтгэгдсэн алтан шороо, Тархинд гашлах атга бухимдал

Тэнгэрт тэтгэгдсэн алтан шороо, Тархинд гашлах атга бухимдал

Чимэг блон гялтагнах бороон дусал чи  хязгааргүй , тэртээд хурах үүлс ч дуусашгүй, урд минь зурайх зам ч төгшөшгүй.  Алсад орших мөрөөдөл минь чи харин намайг хүлээхгүй.

Алтан наран алаг дэлхийг минь гэрэлтүүлж шинэ өдөр биднийг угтаж амьдрал гайхалтай үргэлжилнэ хэмээн алмаз эрдэнэ шиг оддын дор айсуй өдрийг мөрөөдөн нойрсоно. Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэгт бороог зогсоож бухимдал-г тайтгуурах захидал ирэхгүй байгаад хааяа харин харамсах юм. Мөрөөдөн хүсэж унтсан тэр өглөө тэнгэрт хурах хар үүлс , шаагин орох аадар ахин дахин засах зам блон угтаж байгаад харуусал төрнө. Хурмаст тэнгэрийн ивээл хязгааргүй, чандмань эрдэнэ ус ч олдошгүй ч урагшлахгүй байгаа замтай нийлэн урамгүйхэн өдрийг бидэнд бэлэглэх юм.

                Тэнгэрт тэтгэгдсэн Монгол түмний алдар суу мөнхөд бадран мандах болтугай. Будант улсад бадамлах галт бамбар-н доор монгол хөвгүүд сууг харуулан өрсөлдөж гэрээ сахин үлдсэн цөөхөн хэдэн монгол угсаатны цөсийг хөөргөн буй. Аргагүй л  тэнгэрт тэтгэгдсэн улс юм хэмээн хамрын самсаа шархиран, нүдэнд нулимс цийлэгнэ, зүрхэн тушаа гараа зангидаж бүхий л Монголчууд маань бодож буй нь дамжиггүй бизээ. Бурхан ажилаад байхад чөтгөр би юугаар дутах вэ хэмээх мэт сайны хажууд саар болон их хот-н их шуугиан Монгол түмний минь хүчийг султган доош зулгаах нь юутай харамсалтай.  Учирлан дурдаад байвал улс төр , урсах ус , урагшгүй зам, умхиагүй нөхдүүд гээд байгаа ч харамлан байж хэдэн үг хэсэглэн байж та нартаа хүргэх-г хүсэв.
Урсан шаагих аадар чи блно. Усанд далай Улаанбаатар-н урагшладаггүй зам чи блно. Урт хугацаанд см-р урагшлах урамгүй түгжрэл чи блно. Уужуу тайванаар бус уурсан дайрах жолооч та нар блно.  Улсыг үймүүлсэн улс төр чи блно.

Ургах наран, урагшлах зам, ухаалаг байдал, уужуу сэтгэл, улс ын төлөө сэтгэлийг  би харин хүснэ.
Г.Дөлгөөн 

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails