August 9, 2012

Бумба-н галзуурал...

Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил, Хэтэрхий эрдэмт хүний ам нь хээрийн бардам лянхуатай адил хэмээн бардам  лянхуаг харанхуй хоосон нүхнээс илүүд үзэх ажээ.
           Өнөө үеийн залуус маань гайхам мэдлэгтэй болжээ. Ихийг мэдэж эх орондоо хэрэгтэйг хийж, улсаа мандуулан энхрий хайрт орноо хөгжүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэг үгүй бизээ. Хамаг хүчээ мэдэхэд зориулсан тэд маань харин хүн гэдэг тэр чанараа хааяа мартах үзэгдэл сэм сэм харагддаг блсон-г би гэлтгүй анзаарсан бизээ. Архи тамхи гээд ярих-г хүссэнгүйе энд. Анхаарлаа өөр зүйлд хандуулах-г хүсэн, амьтанаас ялгагдах хүн блохоо мартахгүйг хүсэмжлэв.
Монголчууд бид гэлтгүй дэлхийн өнцөг буланд Фасебоок хэрэглэх болжээ. Хаана ч байсан мэдээлэлээс үл хоцрон, бусадтай мэдээлэлээ солилцож цаг үетэйгээ жинхэнэсээ л хөл нийлүүлэн алхах ажээ. Алтан цагийг хэмнэн хайх үйл явцийг ч багасгаж групп нэгдэлүүд бөөн бөөнөөр нээгдэж сэдэв сэдэвээр саналаа солилцож эрдэм мэдлэгээ нэмэх ажээ. Олон дунд муутай сайнтай гэдэг шиг харуусахаар хэдэн зүйл байгаа билээ.
Үнэхээр мэдлэгтэй залуус байгаа хэдий ч ёстой нөгөө бумба галзуурах гэдэг шиг өөрийгөө дөвийлгөн бусдаас илүү гарах-г хүсэмжлэх ажээ. Асуусан асуулт болгоныг хараал-н үгээр буцааж , хүсэмжлэх гуйлт болгоныг хүүхдийн тоглоом болгосон хүмүүс нэмэгджээ.  Тайлбарлан зааж туслан, тайванаар ярилцаж мэтгэлцэх-н оронд муу баатар-н дүрээр хамгийн түрүүнд үсрэн орж хараа л-н үгийг урсган хамгийн муухай хэрүүлийг үүсгэж хэнд ч хэрэггүй его-г мандуулан бусдийг хийн доош нь чихэж буруу байсан ч өөрийнхөөрөө зүтгэж хүний мууг үзэх хүсэл төрөн  өөрийн сүрийг үзүүлэн ухаант хүний чанараа алдаж амьтны ертөнц болон дуусах нь харагдана. Мэддэг, чаддагт чинь эргэлзээгүйе, илүү ихийг мэдэхийг ч хүсэе...гэхдээ харилцааны соёл, бусдыг хүндэтгэх гэдэг зүйлс байхгүй бол хэдий мэдлэгтэй хэдий ч хэн ч чамайг тоохгүй гэдгийг ойлгоё залуусаа.
Тэр чинь тас хөндлөн юм бичиж анх өөрөө эхэлсэн гэж зүтгэх хэрэггүй , хамтран чи ч гэсэн араас нь бичиж гал дээр тос асгасан. Харанхуй бүдүүлэг мэдлэггүй муу суга гэх ч хэрэггүй мэддэг бл чи түүнд заагаад өг. Ойлгохгүй байна муу мал гэж уурсах хэрэггүй, уур бухимдал угаас хэзээ ч асуудалыг шийдэж байгаагүй. Учирлан дахиад нэг тайлбарлаад үз, урагшлахгүй бл амжилт хүсээд чимээгүй бл. Урдаас нь хэрүүл бүү үүсгэ. Бухимдан битгий байдлыг хурцатга, угаасаа тэглээ гээд зогсохгүй, ухаан заан буулт хий, эрдэмтэй  гэдэг чинь тэгж батлагдана. Ялагдаж байна би, яагаад би ялахгүй гэж хэмээн хий бүү уурсан дайр, ялалт ялагдал гэдэг чинь хэдэн сэтгэгдэл бичсэнээр шийдэгддэггүй юм. Цэцэн гэдгээ батлах-г бүү оролд, оролдох тусам чи тэр цэцнээсээ холдох болно. Хүссэн хүсээгүй чамайг мундаг гэдгийг ухаант хүн ойлгох болно. Бурууг хийсэн бол учирлан түүнд ойлгуулах-н оронд мэдрэлээ гарздан байж ухаангүй сугаар нь хүнийг дуудаж, бусад-н хажууд тохуурхан тоглох чинь хүн чанартай шинж бишээ. Ухаангүй энэ үйлдэлдээ урамшин, инээлдэн  хөхрөх нь мунхаг-н нэг шалгуур-г дүүргэсэнтэй дүйцнэ.
Мэдэх зүйлсээ бусаддаа заагаад өгөхгүй бл мэдлэгээ юунд та хуримтлуулна вэ...өөрийгөө бусдаас онцгойруулан хуурмаг хий хоосон его-г өдүүлэхийн тулд гэжүү. Ухаант залуус минь уур омгоо барьж хайрла ухаантай гэдгийг чинь мэдэж байна. Одоо зөвхөн хүндлэл-г сур, хий галзуурсан омог юунд ч хүргэхгүй хоосон маацрахдаа хүнийг доромжлон тохуурхаж, хамгийн муу хэрүүлийг үүсгэх нь хэтэрхий балар үеийн үзэгдэл болох-г шинэ үеийн залуу та ойлгоорой.

Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил, Хэтэрхий эрдэмт хүний ам нь хээрийн бардам лянхуатай адил хэмээх ч бардам  лянхуаг харанхуй хоосон нүхнээс илүүд үзэх ажээ .Хэдий лянхуа үзэсгэлэнтэй ч харанхуй нүхнээс ургадаг билээ. Ургасан лянхуа харин харамгүйгээр үрээ харанхуй нүхэнд хайрлаж харанхуй тэр нүхнээс шинэхэн Лянхуа цухуйх нь үнэн билээ.
Г.Дөлгөөн

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails