October 3, 2016

Таны өдөр тутмын бөгөөд санхүүгийн шийдвэрт нөлөөлөх сэтгэхүйн төөрөгдөлүүд

 

business_7Бид өдөр болгон ямарваа нэгэн шийдвэрийг гаргаж байдаг. Энэхүү олон шийдвэрүүд маань зөв байх нь олонтой ч буруу буюу алдаатай байх нь бас л элбэг билээ. Тэгвэл хүмүүс бид ямар төөрөгдөлд орж буруу шийдвэр гаргадаг талаар өнөөдөр сонирхоцгооё.

1. Бэхжүүлэх төөрөгдөл (Anchoring bias)

Ихэнх хүмүүс анхны олж авсан мэдээлэл дээрээ хэтэрхий их тулгуурладаг. Жишээ нь цалингийн санал хэлэлцэх асуудал дээр анхны хэлсэн цалингийн санал нь аль аль талд боломжит хэмжээний хязгаарыг хэлээд өгдөг. Манай байгууллага танд нэг сая төгрөгийн цалингийн санал болгож байна гэвэл нэг сая төгрөгөөс дээшээ доошоо нэг их хэлбэлзэхгүй л болов уу.

Энэхүү төөрөгдөлөөс болж анхны олж авсан бүтээгдэхүүн эсвэл анхны олж авсан үнийн санал дээрээ хэт их тулгуурлаж бусад хямд боломжуудыг анхааралгүй орхигдуулж орхидог байх нь.

2. Бэлэн байгаа мэдээллийн төөрөгдөл (Availability Heuristic)

Хүмүүс өөрт байгаа мэдээллийнхээ үнэ цэнийг хэтэрхий өндрөөр үнэлэх нь тэдний гаргах шийдвэрт сөргөөр нөлөөлж байдаг. Жишээ нь, та тамхи насаараа татсан ч цоо эрүүл хүн мэддэг тул тамхины хор уршиг-г багаар үнэлэх буюу тоохгүй байх тал байдаг. Энэхүү төөрөгдлийн хамгийн том жишээ бол цонхоор хараад цаг агаарыг таамаглах юм. Бид нар гийсэн байгааг хараад гадаа дулаан байна гэсэн мэдээлэл аваад түүн дээрээ тулгуурлаж хувцаслалтаа сонгох нь олонтаа. Гэвч яг гадаа гарахад их салхитай эсвэл жиндүү байдгаас бидний гаргасан шийдвэр буруу байх нь элбэг юм.

Санхүү, эдийн засгийн тал дээр энэхүү төөрөгдөл бидэнд буруу худалдан авалт гаргахад нэлээдгүй нөлөө үзүүлдэг. Ихэнх хүмүүс өдөр тутмын худалдан авалт хийхдээ өөрийн үйлчлүүлж сурсан дэлгүүрээр ордог. Энэ нь бидэнд бэлэн байгаа мэдээлэл бөгөөд үүнээс болж өөр дэлгүүрээс хямдаар авч болох барааг бид илүү өндөр үнээр авах тохиолдол үүсдэг байх нь.

3. Олны эффект (Bandwagon effect)

Энэ шинээр гарсан барааг чиний мэдэх олон хүмүүс хэрэглэж байна уу? Энэ нь таны тэрхүү барааг хэрэглэх сонирхлыг улам нэмсээр та нэг мэдэхэд л тэр барааг худалдаж авах гээд зогсож байна. Нэг үгээр хэр их түгээмэл байна тэр чинээгээр таны сонголтод нөлөөлнө. Бидний дунд энэ жишээ маш ихээр илэрч байгаа бөгөөд хамгийн ойрын жишээ бол Хүннү орж ХҮН болох гэх мэт. Хамгийн сүүлд харах нээ УУБулант гэх трэндүүсээд байгаа билээ.

Санхүү, эдийн засгийн тал дээр энэхүү төөрөгдөл бидэнд мөн л буруу сонголт хийх нэг шалтгаан болж өгдөг. Заавал энэ л барааг авахгүй бол болохгүй мэтээр хүний сэтгэхүйд буудаг тул тухайн хувь хүн өөрийн хэрэгцээнд ямар ч хэрэггүй зүйл худалдаж авах нь элбэг.

4. Мэдэхгүйн төөрөгдөл (Blind-spot bias)

Дээр дурдаж буй төөрөгдөл-үүдээ мэдэхгүй байх нь өөрөө бас нэгэн төөрөгдөл юм. Хэрэв ийм олон янзын зүйлс бидний шийдвэрт нөлөөлдөг болохыг мэдэж байсан бол бидэнд арай тустай байх байсан ч мэдэхгүйгээс болж төөрөгдлийн энэ их будлиан дунд уусан алга болдог.

5. Өөрийн сонголтод итгэх төөрөгдөл (Choice-supportive bias)

Өөрийн нэгэнт гаргасан шийдвэрт хэт их итгэх буюу найдвар тавих нь дараагийн нэгэн төөрөгдлийн хэлбэр байдаг. Жишээ нь IPhone хэрэглэгч өөрийн утсыг бусад ухаалаг утаснаас илүү гэж үздэг байхад Android утас хэрэглэгчид өөрсдийн утсаа хамаагүй илүү гэж үздэг бөгөөд бусад боломжит сонголтуудын давуу талуудыг эрс үгүйсгэх тал ажиглагддаг. 

 

Г.Дөлгөөн

September 26, 2016

Цаг агаар эдийн засагт нөлөөлөх нь

 

climate-economy-4f67b1b-introӨнөөдөр дүн өвлийн цаг ирж байгааг илтгэн өглөөг шинэхэн цасаар угтсан өдөр байлаа. Халуун дулаан цаг агаар солигдож жиндүү хүйтний улирал эхлэх нь байгалийн нэгэн үзэгдэл билээ. Угаас л байгаль эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нь хүмүүн бидний ёс учир байгалийн уур амьсгалын өөрчлөлт буюу цаг агаарын өөрчлөлт бидэнд асар их хамааралтай юм. Иймээс ер нь цаг агаар улс орнуудын эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг талаар авч үзэцгээе.

 

1. Алдагдсан хөдөлмөрийн бүтээмж

Их хүйтний үед ч юм уу эсвэл аливаа нэгэн ширүүн цаг агаарын үед ажилчдын хөдөлмөрийн бүтээмж ажиглагдахуйц хэмжээгээр буурдаг. Тэд даарч бээрснээсээ болоод ч тэр үү эсвэл зүгээр л харанхуй бүүдгэр цаг агаарын эрхээр ажиллах эрч хүч нь тодорхой хэмжээгээр буурдаг байх нь. Түүгээр зогсохгүй, их бороотой эсвэл цасан шуургатай үед хүмүүс дэлгүүр хэсээд байх нь юу л бол. Тиймээс аж ахуй нэгж болон дэлгүүрийн орлого эрс буурдаг байх нь. Цаашлаад ярвал хүмүүсийн худалдан авалт буурах нь жилийн ДНБ-н үзүүлэлтэд хүртэл тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх юм.Факт дурдвал АНУ-д тохиосон нэг өдрийн цасан шуурга боломжит 500 сая долларын орлогыг үгүй хийсэн байдаг (Panalytics).

2. Худалдааны гэнэтийн өсөлт

Ширүүн цаг агаарын мэдээ хүн болгоныг сэрэмжлэх байдалд аваачдаг. Маргаашаас эхлээд эрс хүйтэрнэ эсвэл өндөр градусаар хална гэх зэрэг мэдээг хүмүүс сонсоод шатахуун бензинээ дүүргэхээс эхлээд ус ундаагаа цуглуулах гэх зэргээр худалдан авалт огцом өсдөг байна. Худалдан авалт өсөх нь дотоодын эдийн засагт сайн хэдий ч энэхүү эффект нь түр зуурынх байдаг. Түүгээр зогсохгүй байгалийн онц ноцтой үзэгдлийн дараа даатгалын эрэлт ихээр нэмэгддэг байна. Жишээ их зудын дараагаар малчид малаа даатгуулах нь ихэсдэг байна.

3. Хэрэглээний зардлын өсөлт

Цаг агаарын ямар ч төрлийн таагүй нөхцөлд цахилгааны зардал нэмэгддэг байна. Халууны үед сэнс, айр кондишн зэрэг ихээр хэрэглэх ба хүйтний үед халаагуур гээд л цахилгааны зардал нэмэгдэнэ. Энэ их цахилгааны эрэлтийг хангахын тулд улсын хэмжээнд илүү ихээр нүүрсний зардал гарах юм. Энэ мэтээр гинжин хэлхээ мэт үргэлжлэх билээ.

4. Хохирлын зардал

Цастай үед цас арилгах зардал, давс цацах гээд нэлээдгүй хэмжээний мөнгө улсын данснаас хасагддаг. Борооны улирлын үед үер уснаас хамгаалах далан шуудуу гээд л бас зардал гарна. Зөвхөн эрсдэлээс сэргийлж эдгээр зардал гарах бол нэгэнт хохирол учирсан бол түүний дараах зардлын тоо хэмжээ нэлээдгүй их байдаг. Үерт нэрвэгдсэн айл өрхөд нөхөн олговор, гэмтэж эвдэрсэн барилга далан шуудуу, гудамж замын засвар гээд л ар араасаа урсаж өгнө. Хүчтэй салхи шуурганд шонгийн мод гэмтсэн бол цахилгаан тасалдах бөгөөд түүний засвар гээд ёстой гарч өгөх нь байна.

5. Сэтгэл зүй

Цаг агаар гэдэг яг тийм гээд тааварлахад тун хэцүү. Ямар сайндаа цаг уурынхан худлаа ярьдаг гэдэг үг бидний дунд байдаг. Маргааш эрс хүйтэрнэ гэчхээд нар шарсан өдөр байхыг нь яана. Эсвэл нартай гэж мэдээлээд цасаар шуурсан үе бидэнд зөндөө л таарсан байх. Энэхүү тааварлашгүй байдал нийт хүн амын дунд сөргөөр нөлөөлдөг бөгөөд цаг агаараас болсон энэхүү сөрөг үзүүлэлт дам нөлөөгөөр эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байх нь.

Г.Дөлгөөн

April 18, 2016

ЭЗ-н өсөлт/сайн сайхан байдлыг ДНБ-р хэмжих нь яагаад тохиромжгүй вэ?


Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?
Тухайн жилд үйлдвэрлэсэн бүхий л бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний мөнгөн үнэ цэнэ(value) юм. Харин энэхүү ДНБ-г тооцох хамгийн түгээмэл арга нь зардлын арга байдаг. Үйлдвэрлэгдсэн бараа болон үйлчилгээг худалдан авагч мөнгө төлөн худалдан авч байгаа бөгөөд худалдан авагч-н гаргаж буй зардлын хэмжээгээр ДНБ-г тооцож болдог байна.
GDP
ДНБ бидэнд улсын эдийн засаг хэрхэн өсөж дэвжиж байгааг мөнгөн үнэ цэнээр харуулдаг. Жишээ нь ДНБ-н өсөлт эерэг байвал үйлдвэрүүд илүү их хүмүүс ажилд авч түүний үр дүнд илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх бөгөөд хүмүүс ч халаасандаа илүү их мөнгөтэй байна гэж ойлгож болно.  


Гэвч түүнээс гадна маш олон зүйлсийг ДНБ бидэнд хэлж чаддаггүй. ДНБ-ий нэг сул тал нь хүмүүсийн амьдралын төвшин болон улс орны сайн сайхан байдлыг бидэнд харуулдаггүй. Эдийн засгийн өсөлт буюу ДНБ өсөлттэй гарснаар бидний амьдрал сайжирч байна уу? Мөн түүнчлэн энэхүү үйлдвэрлэгдэж байгаа их бараа бүтээгдэхүүн буюу баялаг хүмүүсийн дунд хэрхэн хуваарилагдаж байгаа талаар мэдээлэл өгч чадахгүй. Магадгүй энэ их баялаг зөвхөн цөөн тооны хүмүүст хуваарилагдан тарж байж ч мэдэх юм. Үйлдвэржилт ихсэн түүнийг даган дэд бүтэц ч өсөж дэмжин барилга байгууламж үйлдвэр цех баригдаж байгаа ч энэ нь хэр ногоон буюу байгальд ээлтэй байгаа талаар ямар ч мэдээллийг ДНБ өгч чадахгүй. Баригдсан үйлдвэр байгууламжийн тоогоор илүү олон хүн ажлын орон байртай болж илүү их бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж эдийн засагт "Мөнгөн” ахиц дэвшил гарч байгаа ч үүнтэй холбоотой үүсэж болох байгаль орчны бохирдол, цахилгаан зарцуулалт гэх мэт асуудлыг орхигдуулдаг.
Эдгээр асуудлуудыг орхигдуулдаг тул ДНБ-ий өсөлт гэсэн үгэнд 100% найдах хэрэггүй юм. ДНБ-г Хүний хөгжлийн индекс (HDI- Human Development Index), Дэлхийн аз жаргалын индекс (Happy Planet Index) зэрэг бусад үзүүлэлттэй хамтад нь үзэж байж жинхэнэ улс орны эдийн засгийн дэвшил бөгөөд хүн амын санхүүгийн болон сайн сайхан байдлыг илэрхийлсэн үзүүлэлтийг харж болно.
Дараагийн нийтлэлүүдээр эдгээр бусад сонирхолтой индексүүдийн талаар оруулах болно.
 
Г.Дөлгөөн



April 6, 2016

Deeper Knowledge: 2 stage least squares model – Instrumental variable method and justification

This time i wanted to dig into some econometrics and give a brief and simple explanation of Instrumental variable method. Also i am writing this post in English so all of people who need this will be able to understand the concept of Instrumental variable. So without further due, let’s get to it.
In this assignment, relationship between woman’s wage (lnwage) as dependent variable and education (educ), experience (exper) as explanatory variables has been analyzed. Data has a sample of 428 women and has been downloaded from associated website of “Principles of economics” by R.C. Hill, W.E. Griffiths.
Table 1.
Firstly, simple OLS regression model was constructed for further observation. It is observable from table1 that one additional year of education can increase wage by 10.9%. Also additional year of experience can raise the wage by 1.5%. But this is quite unrealistic result as 10.9% increase is hard to come by in practice.
Therefore, it is possible that we have a problem of endogeneity as variable educ might be an endogenous variable. It is quite possible that in this simple OLS model, we have omitted some variables that has effect on dependent variable as well as correlated with educ.
Hence, new Instrumental Variable procedure has been applied as mother’s education (mothereduc) as instrumental variable. Mother’s education has no direct effect on daughter’s wage so it’s not explanatory variable of dependent variable. Moreover, mother’s education should be correlated with daughter’s education level as educated mothers tend to provide at least same education level for their children. I assumed mother’s education is not correlated with error term.
The LS estimate is as following: lnwage = -0.4 + 0.109*educ + 0.015*exper
2SLS : educ= c + x1*mothereduc + x2*exper
Main implication of this method is shown above. After 2nd stage least estimation, educ must be substituted back to first equation. Then the final result can be shown.
Table 2.
Now, 2SLS regression shows us that additional year education year can increase the wage by 5.4% which is more realistic than previous result. Now in order to check whether instrumental variable should be included or not, let’s run Hausman test for the exogeneity of variable educ in the regression discussed in the second model.
TSLS, using observations 1-428
Dependent variable: LNWAGE
Hausman test -
            Null hypothesis: OLS estimates are consistent            Asymptotic test statistic: Chi-square(1) = 2.72781            with p-value = 0.0986144
Weak instrument test -
            First-stage F-statistic (1, 425) = 75.2245
According to Hausman test, p-value is higher than 0.05 therefore, we cannot reject null hypothesis at 5% significance level. Therefore, we don’t have endogeneity at 5% significance level and the first OLS model is more suited for estimation. As of Weak Instrument test, F-statistics is beyond 10%. Hence, we reject the hypothesis that the (external) instrument mothereduc is not weak instrument.
Justification of using Instrumental Variable method
We might encounter some problems regarding endogeneity while estimating a model. Endogeneity occurs when explanatory variable correlates with error term. Basically it means cov(e,x)clip_image005[4]0 and x is endogenous. One of the most common examples is omitted variable. For example:
Let’s consider simple regression: y = C + b1*x1 + b2*x2 + e
So error term “e” covers all other factors than x1 and x2. But what if there was another variable x3 which has an effect on y. Thus, now error term equals as following: e = b3*x3 + v
Now full equation becomes: y = C + b1*x1 + b2*x2 + b3*x3 + v
Danger of this event is that LS estimates might over estimate the effect of x1 and x2 on y. Also if explanatory variable is approximate variable, there might be an endogeneity. It is quite difficult to exactly point out ability of worker but to approximate it.
clip_image006[4]
Let’s take a look at another regression model. In this case, data contains hourly wages, education, experience, father and mother education level, as well as host of other potential explanatory variables. This data is from downloaded from associating website of textbook “
Introductory Econometrics: A Modern Approach
” by Wooldridge.
Model 2: OLS, using observations 1-935
Dependent variable: lwage
Coefficient Std. Error t-ratio p-value
const 5.50271 0.112037 49.1151 <0.0001 ***
educ 0.077782 0.00657687 11.8266 <0.0001 ***
exper 0.0197768 0.00330251 5.9884 <0.0001 ***
Mean dependent var 6.779004 S.D. dependent var 0.421144
Sum squared resid 143.9786 S.E. of regression 0.393044
R-squared 0.130859 Adjusted R-squared 0.128994
F(2, 932) 70.16174 P-value(F) 4.13e-29
Log-likelihood −452.0704 Akaike criterion 910.1407
Schwarz criterion 924.6624 Hannan-Quinn 915.6779
According to the result, additional year of education can increase wage by 7.7%. Also additional year of experience can raise the wage by 1.9%.
By following same procedures which applied for previous models, simple LS result is shown above. There are likely a number of omitted factors which are correlated with educ. This means that educ is likely endogenous, causing it to be both biased and inconsistent. Hence, it’s necessary to find potential instrumental variables that can be applied. As same as previous models, parent’s education level can be correlated with children’s education as well as can have an effect on dependent variable.
Therefore, both father and mother’s education level has been chosen as instrumental variables for educ. Then TSLS model has been chosen to calculate regression.
Model 3: TSLS, using observations 1-932 (n = 722)
Missing or incomplete observations dropped: 210
Dependent variable: lwage
Instrumented: educ
Instruments: const meduc feduc exper
Coefficient Std. Error z p-value
const 4.42943 0.315519 14.0386 <0.0001 ***
educ 0.142298 0.0191804 7.4189 <0.0001 ***
exper 0.0376059 0.00572293 6.5711 <0.0001 ***
Mean dependent var 6.799923 S.D. dependent var 0.419385
Sum squared resid 121.2749 S.E. of regression 0.410696
R-squared 0.139428 Adjusted R-squared 0.137035
F(2, 719) 28.33596 P-value(F) 1.43e-12
Hausman test -
          Null hypothesis: OLS estimates are consistent
         
Asymptotic test statistic: Chi-square(1) = 15.4483
         
with p-value = 8.47936e-005
Sargan over-identification test -
          Null hypothesis: all instruments are valid
         
Test statistic: LM = 0.0420364
         
with p-value = P(Chi-square(1) > 0.0420364) = 0.83755
Weak instrument test -
          First-stage F-statistic (2, 718) = 67.2316
As p-value for Hausman test is very small, we can reject null hypothesis at 5% significance level. Therefore, we have endogeneity at 5% significance level and the first OLS model is not suitable for estimation and TSLS model is more suited for estimation. As of Weak Instrument test, F-statistics is beyond 10%. Hence, we reject the hypothesis that the (external) instruments father and mother’s education are strong instruments. Moreover, Sargan test shows us that all instruments are valid.
In this case, it was better to use IV methods to estimate the model.

DULGUUN.G

March 6, 2016

Өдөр тутмын эдийн засаг: Эдийн засаг сайжирч байгааг илтгэх 5 хачирхалтай дохио (Инфографик)

5signs

March 4, 2016

Өдөр тутмын эдийн засаг: Санагалзахуйн ЭЗ буюу хуучны дуу

 

stockvault-blank-vintage-postcard---sepia-grunge142051

Хамтлаг дуучид шинээр гаргаж буй уран бүтээлээ яагаад хуучны пянзан дээр хэвлэн гаргадаг вэ? Яагаад хүмүүс тэрхүү хуучны пянзыг худалдан авдаг вэ? Загвар нь хуучирсан гэж үздэг ч хүмүүс РЕТРО хувцас болон барааг яагаад худалдан авсаар байна вэ? Жишээ нь бидний ээж аавын үед гарч байсан ИНЭЭМСЭГЛЭЛ хамтлаг хэдхэн жилийн өмнө дахин нэгдэж цомгоо гаргасныг санаж байгаа байх. Энэ үед цомог нь олдохгүй болтлоо зарагдаж тоглолт нь хүн багтахгүй дүүрч байлаа. Бид нар ч гэсэн Камертон, Номин Талстын тоглолт болоход эргэлзэлгүйгээр билетийг нь худалдан авдаг. Хэдий нэг л дуулдаг дуугаа дуулах ч гэсэн, хэдий ямар ч дууг нь бид интернетээс сонсож чадах хэдий ч тухайнтоглолтод гүйн очдог. Зарим залуус МОРТАЛ КОМБАТ-н шинэ тоглоом гарахад уухайн тас очоод л авдаг. Бүр зарим хуучны СЕГА консолыг өндөр үнээр хайж олдог. Энэхүү логик бус худалдан авалтуудыг тайлбарлахын тулд санагалзахуйн эдийн засаг гэх ухагдахуун орж ирдэг.

Эдийн засгийн онолын хувьд, бид хүмүүсийг рационал шийдвэр гаргадаг гэж үздэг. Зөвхөн онол ч гэлтгүй, бодит амьдрал дээр ч бид өөрсдийн сэтгэл ханамжийг дээд цэгт хүргэсэн логик сонголтуудыг хийдэг. Жишээ нь та гар утас худалдан авах боллоо гэж үзвэл хуучин утаснаас илүү шинэ утас танд илүү их сэтгэл ханамжийг өгнө. Эсвэл хуучны Nokia авч байснаас IPhone авах нь илүү логиктой сонголт байдаг. Ерөнхийдөө авч үзвэл, шинээр гарч буй бараа бүтээгдэхүүн нь худалдан авагчдад илүү их сэтгэл ханамж болон боломж бололцоог санал болгож байдагтай хэн ч маргахгүй биз. Гэвч зарим хүмүүс бүр хуучирчихсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байдаг буюу ихэнх хүмүүсийн хувьд энэ нь рационал биш сонголт болдог. Зөвхөн зарим ч гэлтгүй бүх хүмүүст энэхүү жирийн бус үзэгдэл илэрч болох юм. Тэгвэл тухайн хуучны зүйлсийн юу нь бидний сонирхлыг татаж, худалдан авах хүслийг төрүүлж байна вэ?

February 21, 2016

Өдөр тутмын ЭЗ: Улаанбаатар хотын амьдралын өртөг (Инфографик)


Улаанбаатар хотод маань амьдархад хэр их зардалтай болохыг та бүхэн бодож үзэж байв уу? Заримдаа нарийн төвөгтэй судалгаа тайлангаас илүү энгийн инфографик бидэнд илүү их мэдээлэл өгч чаддаг. Иймийн учир бяцхан Инфографик бэлдэн та бүхэндээ сонирхуулж байна.
Инфо3
Г.Дөлгөөн

February 1, 2016

Гүнзгий мэдлэг: Статистик хэрхэн худал(үнэн) ярьдаг вэ?

 

IMG_6474Статистик дата бол эдийн засагч хүний хамгийн том мэдээлэлийн суваг билээ. Статистик мэдээлэлийн тусламжтайгаар бид улс орны эдийн засгийн өнөөгийн байдал бөгөөд ирээдүйн төлөвөөс авхуулаад бизнесийн төлөвлөгөө, борлуулалт, хэрэглэгчидийн төлөв байдал гээд л тоо томшгүй олон зүйлсийг хийж шинжилж судалдаг. Хэдий асар их тустай боловч, статистик гэдэг толгой эргүүлсэн төвөгтэй эд бөгөөд шинжлэх явцад ч юумуу эсвэл арга барилын хувьд бяцхан алдаа гархад л тухайн статистик мэдээлэл ямар ч үр дүнгүй, төөрөгдүүлсэн худал мэдээлэлийг өгөх аюултай. Зарим эдийн засагчид статистикийн тусламжтайгаар өөрийн хүссэн үр дүнгээ гаргаж үзүүлэх боломжтой гэж ч үздэг. Энэ нь статистик мэдээ мэдээлэл, дата-д итгэх итгэлийг ихээр унагадаг бөгөөд статистик худал ярьдаг байх нь гэсэн бодолыг хүмүүст суулгаж өгөх нь бий. Тэгвэл статистик хэрхэн худал буюу үнэн ярьдаг болохыг авч үзье.

 

1. Дундаж (Арифметик дундаж, медиан, моод)

2-6-728

Арифметик дундаж : Бүхий өгөгдсөн түүврийн (1,2,134,65,87 гэх мэт өгөгдсөн бүх тоонууд) нийлбэрийг гишүүдийн тоонд хуваахад гарах ногдвор.

Медиан дундаж : Түүвэрт эгнээний голд байрлах гишүүн. Жишээ нь: (2,5,4,9,10,100,56) гэсэн түүвэр өгөгдсөн байхад үүнийг өсөх эрэмбээр засварлан бичээд (2, 4, 5, 9, 10,56, 100) шинээр үүссэн дараалалын голд байрлах гишүүн нь медиан болно.

Моод дундаж : Түүвэрт хамгийн их давтагдах гишүүн.


1. Өдөр тутмын амьдралд дундаж гэдэг үгийг ихэнх хүмүүс аливаа зүйлсийн дунд нь татах улаан шугам эсвэл “ихэнх хүмүүс” гэж ойлгодог.  Статистик судалгааны явцад алдаатай сонгосон дунджаас болоод үр дүн маань ямар ч ач холбогдолгүй болох аюултай. Өгөгдсөн бүс нутаг дахь хүмүүсийн дундаж орлогыг тооцоолох боллоо гэж бодоё. Арифметик дундажын арга хэрэглэж бүх өгөгдсөн орлогуудыг нэмээд гишүүдийнх нь тоонд хувааж дундажыг олж болох боловч тухайн бүс нутагт хэсэг хүмүүс нь маш баян хэсэг хүмүүс нь ядуу байгаа тохиолдолд арифметик дундаж ач холбогдолгүй болно. Жишээ нь (1,1,1,1,1,1,1000) гэсэн түүвэрийн арифметик дундаж нь 143.7 бөгөөд нийт түүвэрийн 85хувь нь 1 байхад дундаж нь 100-с дээш гарч байгаа нь ач холбогдолын хувьд утгагүй юм. Энэхүү дундаж нь ихэнх хүмүүсийг илэрхийлж огт чадахгүй байгааг энэхүү жишээнээс тодхон харж болно. Иймээс орлогын дундаж тооцож байхад медиан нь хамгийн оновчтой сонголт байдаг.

2.  Алдаатай түүвэр (Biased sampling)

Түүврийн биас - Түүвэрлэлтийн санамсаргүй байх зарчмыг зөрчин, эх олонлогоос хазайж, сонирхож байгаа шинж чанар бүхий нэгжүүдийг судалгаанд илүүтэй хамруулах

Хамгийн энгийн жишээ бол эр эм хүйсийн судалгаа байдаг. Нийт эх олонлог буюу бүхий л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа 50%:50% байдаг гэж бодое. Тэгвэл судалгаа авсан түүвэрт чинь 80хувь нь эмэгтэй 20 хувь нь эрэгтэй бол түүврийн биас буюу алдаа үүсч байгаа юм. Учир нь эрэгтэй хүмүүсийн санал хангалттай биш тул сүүлчийн үр дүн чинь алдаатай гарч байна.

3. Бага хэмжээний түүвэр

“Хэрэглэгчидийн 50-с дээш хувь нь үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна” гэсэн тооцоолол маш муу сонсогдож болох хэдий ч энэхүү судалгааг авсан түүвэрийн тоо буюу санал асуулганд оролцсон хүмүүсийн тоо 50 бол энэ нь хангалттай биш бөгөөд нийт хэрэглэгчидийн үзэл бодолыг яагаад ч илэрхийлж чадахгүй юм.

 

4. График дүрслэлийн тусламжтайгаар сэтгэгдэл үүсгэх нь

Энэхүү 2 график аль аль нэг ижил зүйлийг харуулж байгаа хэдий ч эхний график илүү сүржин бөгөөд илүү ихээр сэтгэгдэл төрүүлж байна. У тэнхлэгтэй ухаалагаар буюу зальтайгаар ажилсанаар энгийн нэгэн график-г сүржин, ач холбогдол ихтэйгээр харагдуулж болдог. Хальт хараад өнгөрхөд огцом өсөлт юм шиг харагдаж болох ч У тэнхлэг дээрх тоонуудыг анхаарлаа хандуулан хараад үзэх нь дээр шүү.

5. Корреляц буюу харилцан хамаарал нь шалтгаан биш

enhanced-buzz-1129-1365534361-10Жишээ нь судалгааны үр дүнгээр ногоон хоолтонгууд мах иддэг хүмүүсээс илүү орлоготой гэсэн үр дүн гарсан гэж үзье. Энэ нь чамайг ногоон хоолтон болсноор илүү орлоготой болж чадна гэсэн үг биш юм. Далайн дээрэмчидийн тоо дэлхийн дулааралтай эерэг хамааралтай гэвэл итгэх үү. Гэвч дэлхийн дулааралыг бууруулахын тулд далайн дээрэмчидийн тоог нэмэх нь жинхэнэ солиорол болох биз.

Эндээс харахад эерэг хамааралтай гэсэн үг болгонд итгэх аргагүй болж байгаа юм. Корреляц заавал шалтгааныг илэрхийлэхгүй.

Эцэст нь дүгнэхэд, статистик арга барил болон дата худал хэлнэ гэж байхгүй бөгөөд зөвхөн буруу тайлбарлалт, буруу арга барилын сонголт, алдаатай санал хураалт гэх мэт зүйлсээс болж статистик судалгааг худал мэдээлэлийг бусдад түгээж болно. Үүнийг санаатай болон санамсаргүйгээр хийж болох тул статистик судалгааг уншин танилцаж буй та анхаарлаа сайн хандуулж байж худал мэдээлэлд төөрөгдөхгүй үлдэж чадна.

Г.Дөлгөөн

January 15, 2016

Өдөр тутмын эдийн засаг: Хэр хэмжээний зээлтэй байхад алзахгүй вэ?

 
organizational-debtОдоо үед зээл гэдэг нь зөвхөн өр гэсэн утгатай биш харин ч боломж гэсэн утга бас илэрхийлдэг болохыг нийлээдгүй хүмүүс ойлгох болжээ. Гэвч өөрийн хирээс хэтэрсэн зээлэнд дарлагдаж уруудахгүйн тулд зөв шийдвэрээ зөв гаргах нь чухал. Тэгвэл хэрхэн өөрийн хэр хэмжээг тодорхойлж хэр их хэмжээний зээлтэй байхад алзахгүй туулаад гарах вэ гэдгийг судлан үзье. Үүнд гурван ерөнхий хүчин зүйлээс хамаарана.
1. Хэрэв чи авсан зээлээрээ маш чухал буюу чанартай хөрөнгө оруулалт хийж байна байгаа бол авсан зээл чинь зөв гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хийсэн хөрөнгө оруулалтнаас авч буй өгөөж чиний сар болгон төлөх төлбөрийн хэмжээтэй харьцуулахад их бол зээл чинь эерэг шийдэл. Хамгийн түгээмэл хөрөнгө оруулалт бол орон сууц юм. Чиний авч буй орон сууцны зээл чинь одоогийн чинь санхүүгийн байдалд таарсан байж болох хамгийн доод хэмжээгээр байх хэрэгтэй. Зээлийн чинь хүү нь тогтмол буюу цаг хугацааны явцад хувьсах чанаргүй байх ёстой. Ирээдүйд болох аливаа рискийг чи биш зээлдүүлэгч чинь үүрч байх ёстой бөгөөд бидний жишээ дээр Банк болж байна. Мэдээж гарын үсэг зурахаас өмнө зээлтэй холбоотой аливаа гэрээ болон баримт бичгийг нягтлан унших нь аюулгүй баталгаат зээл авхад ихээхэн тус болно.
2. Ирээдүйд хэр хэмжээний орлого олох вэ гэдэг нь дараагийн анхаарах зүйтэй нөхцөл юм. Хэрэв ирээдүйн орлого чинь бага ч юмуу өсөх эсэх нь эргэлзээтэй байгаа бол зээл авахаа түр азнасан нь дээр. Энэхүү шийдвэрт тус болох нэгэн элемент бол “Нийт Өрийн Харьцаа” (The Total Debt Service Ratio) гэх ухагдахуун юм.  Зээлдүүлэгч нарийн хувьд энэхүү ухагдахуун нь эрхий хурууны дүрэм буюу хамгийн эхэнд харж үздэг шалгуур байдаг. Үүнээс гадна “Gross Debt Service ratio” гэх төстэй ойлголт байх бөгөөд тус бүрийг тооцолох томъёог доор харгалзуулав.
TDS болон GDS нь харгалзан 40% ба 30%-с доош байхад сайн бөгөөд танийг зээл авах бүрэн потенциалтай байгаа илэрхийлж байна. Иймээс энэхүү харьцааг бодож үзэх нь зээл авахын өмнөх зайлшгүй алхам болгож байна.
3. Ирээдүйн амьжиргаагаа үзэх үзэл чинь чухал эсэх нь эцсийн шалгуур болж байдаг. Хэрэв ганц бие бол энэ тал дээр арай хөнгөн байх авч гэр бүлтэй хүмүүсийн хувьд энэ асуудал маш чухал нөхцөл болдог. Ингээд зээл авахаасаа өмнө эдгээр зүйлсийг тунгаан бодож үзээрэй.
 
Г.Дөлгөөн

January 9, 2016

Өдөр тутмын эдийн засаг: Хямралыг зөгнөх хачирхалтай трендүүд



Эдийн засгийн хямрал. Мэдээж хямралыг тооцоолон тогтоох тоон баримт, үзүүлэлт судалгаа ихээр байдаг хэдий ч бидний эргэн тойронд хямрал нүүрлээд байгааг хэлээд өгөх нүдэнд үл өртөх энгийн бөгөөд хачирхалтай трендүүд нилээдгүй байдаг ажээ.



1. Царайлаг үйлчлэгчид (The Hot Waitresses Index)
Чи ямар нэгэн түргэн хоолны газар юмуу эсвэл кофе шопп-д захиалга өгч байна гэж бодоё. Кассны ажилтан эсвэл бариста эсвэл зөөгч нар дур булаам , царайлаг харагдаж байна уу? Бүр нэг ажилтангаар ч зогсохгүй дийлэнх ажилтнууд нь царайлаг байна уу? Энэ үзэгдэл ганцхан нэг газар ч биш нилээдгүй газар ажиглагдаж байвал эдийн засаг хямралд орсон байх нь. Яагаад ийм дүгнэлт гарах болов гэж үү? хариулт нь маш энгийн. Бидний амьдарч буй нийгэмд царайлаг төрхтэй нэгэн зөөгч хийгээд явах нь тун ховор. Эдийн засаг тогтвортой буюу эерэг байх үед царайлаг байдал ур чадвартай өрсөлдөхүйц буюу маш ихээр үнэлэгддэг. Харин хямралын ажил олгогчид ур чадварыг илүүд үзэх тул царайны сайхан тийм ч хүчтэй байхаа больдог. Тиймээс зөөгч, өөр сонголт байхгүй.
2. Саарал зангиа (Tieconomics)
Хүн өөрөө ч мэдэлгүйгээр өөрийнхөө санхүүгийн байдалаа өөрийн хүзүүнээс унжих зангианы өнгөөр хэлчихдэг ажээ. Хүн өөртөө итгэлтэй эрч хүчтэй байхын хэрээр өнгөлөг хувцаслах дуртай байдаг. Оффисийн ажилчид тод өнгийн элдэв хослол өмсч болохгүй тул тэд зангиагаа л сольдог байна. Санхүүгийн байдал л хүндхэн байгаа нөхөд ийнхүү хар бараан цулгай өнгийн зангиа зүүхийг илүүд үздэг тул үүгээр нь бид хямралыг тодорхойлж болдог байхнээ.
3. Хэмлайн Индекс (The Hemline Index)
Анх 1926 онд гарч ирсэн энэхүү индекс охид бүсгүйчүүдийн өмсөх юбканы уртаар нь эдийн засгийн байдалыг тодорхойлдог. Юбка болон даашинзны хормой уртсах тусам эдийн засаг уналтанд байгааг илэрхийлэх бөгөөд эсрэгээрээ хэрэв богихон байвал эдийн засгийн сайн байгаагийн илэрхийлэл болдог байна.
4. Эрэгтэй дотуур хувцасны худалдаа (The Men’s underwear index)
Уг индексийн дагуу, хямралын үед эрэгтэй дотуур хувцасны худалдан авалт эрс багасдаг бөгөөд эрчүүд маань илүү тооны дотуур хувцас авах нь алдагдал гэж хүлээн авдаг байна.  Харин дотуур хувцасны худалдаа сэргэж байвал эдийн засаг хөл дээрээ босож буйн шинж ажээ.
5. Хог хаягдалын индекс (The Trash Index)
Уг индекс нь ДНБ болон хог хаягдалын хоорондох харилцан холбоог чухалчлан авч үздэг. Хүмүүс их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авахын хэмжээгээр илүү их хэмжээний хог хаягдал түүнээс \үүсэн гарч байдаг. Хог хаягдалын тоо буурах нь эдийн засаг уруудаж байгааг харуулдаг байхнээ.
Г.Дөлгөөн
Related Posts with Thumbnails