March 31, 2017

Өдөр тутмын эдийн засаг: Хөрөнгө оруулалт ХЭСЭГ-1

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Хөрөнгө  оруулалт гэдэг нь энгийнээр хэлэхэд ирээдүйд ашиг олох зорилготойгоор өнөөдөр худалдан авч болох зүйлс гэж ойлгож болж байна. Ид шидээр бол бараг мөнгөн дээр ЖЕМИНО шившлэг (уг нь curse) хийгээд байна гэсэн үг. Үржээл арвижаал, чи өөрөө нэг их зүйл хийхгүй. Гол нь юун дээр хөрөнгө оруулалт хийж, ямар санхүүгийн болон таваарын бүтээгдэхүүнийг авах вэ гэдэг шийдвэр л юм. Мэдээж чиний хийж буй хөрөнгө оруулалт чинь тодорхой хэмжигдэж болохуйц буюу цаг хугацаатай байх ёстой. За байр худалдаж ав, газар ав гээд хүмүүс ярьж байхыг бүгд л сонссон байх. Эдгээр хүмүүс тухайн байр нь хэдэн жилийн дараа одоогийнхоо үнээс хэд дахин өснө гэж бодсон болоод л энэхүү сонголтыг хийж хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ нь таваарын захын бүтээгдэхүүн юм.
Эхний ээлжид хөрөнгө оруулалтын хэлбэр болон төрлүүдийн талаар мэддэг байх нь таны хөрөнгө оруулалтын шийдвэрт тус болно. 


Дээрхээс харахад уламжлалт буюу бидний хавьгүй илүү сайн мэдэх хөрөнгө оруулалтууд нь эрсдэл риск хамаагүй бага байгааг харж болно. Үүнээс гадна шууд болон шууд бус хөрөнгө оруулалт ч гэж хуваадаг.
Та хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн нэг сонголтыг хийхээс илүүтэйгээр олон төрлийн хөрөнгө оруулалтын хэлбэрийг сонгож ингэснээрээ эрсдэлийг бууруулж болох юм.  Ийнхүү хөрөнгө оруулалтаа тархаан байрлуулснаар нэг хөрөнгө оруулалтаас гарч болзошгүй эрсдэлийг бусад хөрөнгө оруулалтаас орж ирэх ашгаар нөхөж нийт алдагдлаа багасгах боломжтой. Шууд шатаж байснаас ашиг багатай ч алдагдалгүй гарая гэсэн санаа юм.

Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүн бүхэн зайлшгүй бодож үзэх зүйл бол эрсдэл болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг судалж дүгнэж үзэх хэрэгтэй.  Ямар ч зүйл дээр тухайн зүйлийнхээ талаар мэдлэг мэдээлэл хомс байвал амжилттай байх нь ховор. Мэдээж хөрөнгө оруулалт бүхэн 100 хувь ашиг амлахгүй буюу тодорхой хэмжээний эрсдэл байдаг бөгөөд одоо дээрх хөрөнгө оруулалтын хэлбэрүүдээ эрсдэлээр ангилаад үзье.

Хэлбэрүүд
Аюулгүй байдал
Эрсдэл
Ашиг
Энгийн хувьцаа
Дунд
Дунд
Дунд
Давуу эрхтэй хувьцаа
Дунд
Дунд
Их
Компанийн бонд
Дунд
Дунд
Их
Засгийн газрын бонд
Өндөр
Бага
Бага
Хамтын сан
Дунд
Дунд
Дунд
Үл хөдлөх хөрөнгө
Дунд
Дунд
Дунд
Опцион, Таваар, Дериватив, Үнэт метал, үнэт эдлэл
Бага
Их
тодорхойгүй











Дээрх хүснэгтээс харвал, уламжлалт хөрөнгө оруулалтын сонголтууд нь харьцангуй эрсдэл бага бөгөөд аюулгүй байдал өндөр байна. Дараагийн хэсэгт дээрх хөрөнгө оруулалтын сонголтуудыг нэг бүрт нь тусгайлан үзэж нийтлэх болно.

Г.Дөлгөөн


No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails