November 12, 2015

Өдөр тутмын эдийн засаг: Магадлалын онол бидний амьдралд (Bayesian Theorem)

 

Магадлалын талаар бид ерөнхий ойлголттой байдаг хэдий ч магадлал дээр тулгуурлан рациональ шийдвэр гаргах нь ховор. Шоо хаяхад 6 буух магадлал 1/6 эсвэл зоос сүлдээрээ буух магадлал 1/2 буюу 50%-тай гэхээс хамаагүй илүү цар хүрээг магадлалын онол бидний амьдралд санал болгож байдаг. Магадлал илүү их мэдээлэлийг агуулж мөн түүгээрээ бидэнд илүү оновчтой шийдвэр гаргахад тусалдаг гэх энэхүү итгэл үнэмшилийг та бүхэнд хүргэхийн тулд цөөхөн жишээ авч үзье. Юуны өмнө нэгэн энгийн асуултанд бүгдээрээ хариулцгаая.

Асуулт: Өвчтөн эмчид үзүүлэхээр болсон бөгөөд эмчийн хийх тест нь 99% зөв хэлдэг ба энэхүү өвчин нь нийт хүн амийн зөвхөн 1%-д нь илэрдэг ажээ. Хэрэв таны тестны үр дүн 99% гарсан бол таны энэхүү өвчнөөр өвчилсөн байх магадлал хэдэн хувь бэ?

Хариулт: Ихэнх хүн энэхүү асуултанд 99% гэж хариулах байх. Гэвч үнэндээ өвчтөний өвчтэй байх жинхэнэ магадлал нь 50% юм. Энэхүү асуустанд нөхцөлт магадлалын Байесын теорем-н томъёо-г ашиглан зохих хариултыг өгье.

bayesian

Р(А|В) – Тестний хариу эерэг байхад өвчтэй байх магадлал. (Бидний мэдэхийг хүсэж буй зүйл)
P(B|A) – Өвчтэй байхад тестны хариу эерэг байх магадлал. (Манай тохиолдолд 99%)
P(A) – Нийт хүн ам дундах өвчний тархалт. (Манай тохиолдолд 1%)
P(B) – Өвчтөн өвчтэй байхад болон өвчлөөгүй байхад тестны хариу эерэг гарах магадлал.
P(B|-A) – Өвчлөөгүй байхад тестны хариу эерэг гарах магадлал

P(-A) – Нийт хүн амдах өвчлөөгүй хүмүүс

Р(B)= P(B|A)*P(A) + P(B|-A)*P(-A) = 0.99*0.01+0.01*0.99 = 0.0198

Р(А|В)=P(B|A)*P(A)/P(B)= 0.99*0.01/0.0198= 0.5 буюу 50%-н магадлалтай. Нэг үгээр хэлвэл өвчтөний тестний хариу эерэг гарсан байсан ч гэсэн яг үнэндээ өвчтэй байх магадлал нь 50 хувь болж байгаа юм. Үнэндээ тестны хариу бараг л 100 хувь алдалгүй заадаг хэдий ч өгөгдсөн нөхцөлөөс хамаараад өвчтөний өвчилсөн байх магадлал шууд 2 дахин буурч байгааг анзаарсан байх.


Цаг агаар

Маргааш 70%-н магадлалтай цас орно. Гэвч жилийн энэ үед цас орсон тохиолдол сүүлийн 20 жилд 1 удаа (буюу жилийн энэ үед 5%-н магадлалтайгаар цас орсон). Тэгвэл үнэхээр маргааш цас орох уу?

Р(B)= P(B|A)*P(A) + P(B|-A)*P(-A) = 0.7*0.05+0.3*0.95 = 0.32

Р(А|В)=P(B|A)*P(A)/P(B)= 0.7*0.05/0.32= 0.109 буюу ойролцоогоор 11%-н магадлалтайгаар маргааш цас орох ажээ. Ингээд хараад үзэхээр ардаа хувийн тэмдэг дагуулсан энэ магадлал гэх ойлголт бидэнд шийдвэр гаргахад хичнээн чухал болохыг харуулж байгаа юм.


Г.Дөлгөөн

October 19, 2015

Өдөр тутмын эдийн засаг: Тоглоомын онолыг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх вэ? Цуврал 1

game-theoryТоглоомын онол гэх энэ сэдэв зөвхөн их сургуулийн нэг курст судлаад өнгөрөх хичээл биш бөгөөд бид бүгд өдөр болгон ямар нэг байдлаар тоглоомын онолд хамаарах тоглоом буюу шийдвэр гаргаж байдаг. Гэвч бид үүнийгээ огтхон мэддэггүйгээс болоод рациональ бус шийдвэр гаргах үүнээсээ болоод алдагдал хүлээх нь олонтой. Тиймээс энэ удаа тоглоомын онолыг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх болох талаар богинохон нийтлэл хүргэе.

1. Машин худалдан авахдаа мөнгө хэмнэх нь

New-and-used-car-dealersh-005Өөрийн чинь худалдан авахыг хүсч буй машиныг борлуулж буй бүр дилерүүдийг олж авах нь таны эхний алхам байх болно. Мэдээж эдгээр дилерүүд хоорондоо холгүйхэн байрлах, нэг үгээр өрсөлдөгчид байх ёстой. Таны дараагийн алхам бол дилерлүү утас цохин “би хамгийн хямд үнэ санал болгосон газраас машин шууд авах болно” гэх өгүүлбэрийг дилерт дуулгах юм. Зарим тохиолдолд дилерүүд утасаар наймаа хийхгүй гэж магадгүй ч таны дараагийн сөрөг алхам бол өөр олон газрууд утасаар наймаа тохирсон бөгөөд ингэж наймаа хийдэг гэдгийг би мэднэ гэсэн өөртөө итгэлтэй хариултаар амыг нь таглах юм. Энэхүү тохиолдолд мэдээж өрсөлдөгчдөө орлого оруулж өөрт орох орлогыг алдахгүйн тулд дилерүүд жирийн үеээс хамаагүй бага саналыг таньд тавих болно. Гүрийлээ гэж бодход хажууханд нь байрлах өрсөлдөгч нь машинаа зарчина гэсэн айдас бүх дилерт сууж өгнө. Ингэснээр таньд хямд машин авах боломж олдох юм.

2. Замын түгжрэлээс хурдан мултрах нь

20130203game_theory_traffic817Та замын түгжээнд орчихсон маш тун их яарч байгаа эсвэл ер нь тэвчээртэй бус хандвал эгнээгээ солиж урагшлахыг оролдоно. Замын бөглөөнд зогсох хүн болгон ийнхүү сэтгэх агаад бүгд урагшилж буй эгнээнд орход тухайн эгнээ нь удаан болж харин ч ихээр бөглөрнө. Таны урагшлах үгүй чинь зөвхөн таниас бус бусдын үйл хөдлөлөөс хамаарч байгаа юм. Ийм тохиолдолд хамгийн оновчтой шийдвэр нь санамсаргүйгээр эгнээгээ солих бөгөөд тодорхой минут болгонд (жишээ нь 5мин тутамд) хажуу эгнээгээ хараад тэрхүү эгнээ чинь хөдөлж байвал эгнээгээ солин харин хөдлөхгүй байвал өөрийн байгаа эгнээндээ үлдэх юм. Энэхүү процессоо түгжрэлээс гартал үргэлжлүүлэх хэрэгтэй. Математик болон тоглоомын онолын үндсэн дээр түгжрэлд зогсох бүх жолооч энэхүү стратегийг ашиглавал бүгд тэнцэрт хүрэх бөгөөд 2 эгнээ хоёул ижил хурдаар урагшлах юм.

 

 

Г.Дөлгөөн

 

Үргэлжлэл бий….

October 15, 2015

Гайхалтай Маркетинг : Санаа авах гайхалтай маркетинг-н аян


Орчин үед бараа бүтээгдэхүүнээ борлуулж, бранд дүр төрхийг бүрэлдүүлэн тогтоох гэдэг нь дан ганц их хэмжээний төсөвтэй байхаас хамаарахаа байжээ. Хамгийн гол нь энгийн бөгөөд ухаалаг шийдэлийг үйлчлүүлэгчдэд санал болгон, тэдний санаа бодолыг татаж чадсан шийдмэг шинэлэг санааг дэвшүүлэх нь амжилттай маркетинг аяны үндэс болдог. Энэхүү трендийг том жижиг гэлтгүй ямар ч аж ахуй нэгж, компанууд дагах боломжтой бөгөөд өнөө цагт түлхүү хэрэглэгдэх хямд онлайн сурталчилгааны платформууд болон сошиал мэдээлэлийн сайтуудыг ашиглан бага төсвөөр ч гэсэн хүнд хүрч чадах гайхалтай аян-г өрнүүлж болох болжээ. Үйлчлүүлэгчидийн өнцөгөөс, тэдний түүхийг сурталчилахаас авхуулаад олон нийтэд тулгамдсан асуудалыг хөндөх гэх мэтээр хүмүүсийн сэтгэглд хоногшиж чадахаар хүчтэй бөгөөд энгийн санааг гаргаснаар өөрийн бизнесийг хөгжүүлэх боломжтой юм. Ингээд санаа авч болох хямд төсөвөөр боссон амжилттай компанит ажилуудыг танилцуулая.

1. Дорритос начосны реклам
Энэхүү рекламыг ямар нэгэн сурталчилгааны агент, эсвэл студио-д хийлгээгүй бөгөөд 4500 гаруй сонирхогчидын явуулсан контенд дундаас түрүүлсэн бүтээл юм.

Сургамж: Бүтээлч сэтгэлгээ бүхий бүтээлүүд хаа сайгүй тэр тусмаа хэний ч төсөөлөөгүй газар ч байх нь бий. Хамгийн гол нь тэрхүү нээгдээгүй, танигдаагүй бүтээлийг олж илрүүлэн өөрийн болгож авах нь чухал юм. Үйлчлүүлэгчид, хэрэглэчидээр өөрсдөөр нь бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулахаас өөр гайхалтай санаа байна гэж үү.
 
 
2. NIKE: FIND YOUR GREATNESS
Хүн болгон агуу болох потенциалтай. Энэхүү видео аянг үзсэн хүн болгон л өөрийгөө зоригжуулах эрч хүчийг авч хүсэж байсан зүйлдээ ханцуй шамлан ордог.

Сургамж: Бараа бүтээгдэхүүнийхээ онцлог шинж, чанар зэргийг голчлон ярих нь ихэнх тохиолдолд хангалттай байж чаддаггүй. Хэрэглэгчидтэйгээ сэтгэл зүйн холбоо тогтоож тэдний мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнд оруулж чадахаар контент явуулах нь маш чухал.
 
3. British Airways: The Magic of Flying
Британы агаарын нисэх тээвэрийнхэн нэгэн гайхалтай санааг хэрэгжүүлсэн нь дижитал буюу хөдөлгөөнт зарлалын самбар байлаа. Тухайн самбар байралсан барилга-н дээгүүр Британы агаарын нисэхийн онгоц нисэх болгонд бяцхан хүүгийн дүрс тэнгэрлүү заан энэ онгоц тийшээ нисэж байна гэгчлэн хэлэх ажээ. Үр дүнд нь “Илүү их нислэг, Илүү их газарлуу” гэх мэдээлэлийг хүмүүсийн тархинд суулгаж өгч чаджээ.

 
Сургамж: Одоо цаг үед, гар утасны болон бусад төрлийн аппликешн-г хийх нь харьцангуй хямд төсөр болжээ. Түүнчлэн, хүмүүсийн ухаалаг утас болон таблетны хэрэглээ улам өсөж байгаа тул гар утасны апп-д тулгуурласан маркетингаар бусдад хялбархан хүрч болох юм.
 
Г.Дөлгөөн












October 11, 2015

ӨДӨР ТУТМЫН ЭЗ: Шөнийн Индустри ЭЗ-т хувь нэмэрээ оруулах нь

 

2286Шөнийн индустри буюу шөнийн цагт үйл ажиллагаагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд болох энэхүү салбар нь дутуу үнэлэгдэх явдал элбэг байдаг. Энэхүү индустри зөвхөн шөнийн цэнгээний газруудаар хязгаарлагдгүй. Түүнчлэн Шөнийн клуб (Nigthclub), парти цэнгээн гэхээр л архидан согтууралт, гэмт хэрэг гэх ухагдахуунууд илүү ихээр нийгэмд байдаг. Мэдээж эдгээр үзүүлэлтүүд шөнийн клубуудтай эерэг хамааралтай байдаг нь факт ч гэсэн үүнээс өөр фактууд бас байдаг гэдгийг мартан орхигдуулж болохгүй. Улаанбаатар хотын хувьд ЭЗ-д шөнийн индустри хэрхэн хувь нэмэрээ оруулдаг болохыг ЭЗ-н үүднээс хараад үзье.

 

Энэхүү салбарт орох нэгжүүд: Шөнийн 8 цагаас хойш үйл ажиллагаагаа явуулдаг буюу үргэлжилдэг бүхий үйлчилгээний газрууд энэхүү салбарт багтдаг. Эндээс хамгийн томоохон бүрэлдэхүүн хэсэгүүдийг сонгон авч үзье.

-------------------------------------------------------------------------
1. Ресторан
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй Зочид буудал, зоогийн газар болон рестораны нийт тоо 2015 оны эхний улиралд 3300 хүрсэн байдаг. Эндээс зөвхөн рестораны тоог 500 гэж авч үзээд нэгж ресторанд ойролцоогоор 15-20 хүн ажилладаг гэж үзвэл салбарын хэмжээнд нийт 7500-с 10000 хүн ажилладаг байх нь. Өрхийн орлогын талаас өнгөц харж үзхэд 10000*4=40000 хүний өрхийн орлогыг зөвхөн ресторанууд хариуцан гаргаж байна. Тэгвэл үйлчлүүлэгчидийн өнцөгөөс дахин харвал, нэг ресторан өдөрт дундажаар хамгийн багадаа 50 хүнд үйлчилдэг гэж бодвол давхардсан тоогоор сард 1500 жилд 18000 хүнд үйлчилдэг байх нь. Үүнийг нийт салбарын тоонд үржүүлж үзхэд жилд давхардсан тоогоор 9н сая үйлчлүүлэгчид ресторануудаар зочилдог гэсэн энгийн судалгаа гарч байна. Жилийн 9н сая үйлчлүүлэгчидээс хэр их хэмжээний орлого олж мөн тэрхүү орлогийн хэр их хувь нь улсад орох нь мэдээж ойлгомжтой. Хангалттай их!!!

-------------------------------------------------------------------------
2. Баар ба Шөнийн клуб
Дээрх шинжилгээтэй ижил алхамаар тооцоолж үзвэл, 180+20 буюу 180н баар болон 20н клубууд УБ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дундажаар шөнийн клуб ойролцоогоор 15~20 ажилчинтайгаар, харин дундаж баар 10 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 180*10+20*20=1800+400=2200 Тооны хүмүүс эдгээр газраас цалинжиж, даамжирвал 8800 хүний өрхийн орлого нэмэгдэж байна. Үйлчлүүлэгчидийн талаас дахин шинжилвэл: 180*50+20*150=12000 буюу жилд 4сая гурван зуун мянган хүнд үйлчилдэг болж таарч байна.

Ингээд харвал зөвхөн 2хон бүрэлдэхүүн хэсэг нь нийт 12000 хүнийг ажилын байраар хангаж, жилдээ 13 сая үйлчлүүлэгчидийг хүлээн авдаг байх нь.


ФАКТ 1: Нийслэлийн хэмжээнд 198 баар, шөнийн клуб, 491 ресторан, зоогийн газар, 424 кароаке, 429 кафе, паб зэрэг бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. ЭХ СУРВАЛЖ:Улаанбаатар хотын цагдаагийн газар

ФАКТ 2: Нийт УБ-н 16н шөнийн клубт жилдээ 132 мянган шил буюу 100 мянган литр орчим хатуу архи худалдаалдаг гэх тооцоо бий.


Олон улсын тоо баримтаас дурьдвал, Нью-Уорк хотын хэмжээнд шөнийн индустри жилд нийт 9,7тэрбум долларын хэмжээний ЭЗ-н үйл ажиллагаанд оролцдог ба 2,6тэрбум долларын цалин тарааж 391 сая долларын татвар төлсөн байдаг. СанФранциско хотийн хувьд нийт 4тэрбум долларын ЭЗ-н үйл ажиллаагаанд оролцож 55сая долларыг татварт төлсөн байдаг гэсэн үзүүлэлтүүд байдаг юм байна.

Г.Дөлгөөн

May 27, 2015

Бялуу хийж сурах уу эсвэл зүгээр л авах уу?

cake-5

Ойрын хэдэн жил, гэртээ бялуу хийх нь манай охид бүсгүйчүүдийн дунд ТРЕНД болоод байгаа билээ. Гэхдээ зарим нь дэлгүүрээс бэлэн бялуу авахыг илүүд үзсэн хэвээр л байна. Тиймээс, энэхүү асуудалд эдийн засгийн үүднээс хандаж, нэг бялуу хийхэд гарах зардалыг тооцоолон олохоор шийдлээ.

Үүний тулд,  Шоколадтай Чифрон бялуунд орох орцон дээр тулгууралсан ба энэхүү жороо sweetkitchen.mn дээрээс авсан болно. Түүнчлэн, бялуу хийхэд зарцуулах хүний хүчийг эдийн засгийн үүднээс хэмжиж тооцсонгүй. Бүх мэдээлэл болон дата-г нийслэлийн статистикийн газар болон бусад холбогдох сайтуудаас авсан болно.

Шоколадтай бялуу

  • Гурил (200гр) - Алтан тариа савласан, дээд: 1,220₮ (Кг) ----->   244₮
  • Какао (35гр) – 100гр-н савалгаатай какао 1800₮ -----> 630₮
  • Хөөлгөгч нунтаг (10гр)  – “BACK PULVER” 1500₮ 1боодолд 6н ширхэг, 1ширхэг уут нь 15гр -----> 250₮
  • Хүнсний сод (2.5гр) – 80гр савалгаатай сод 400₮ -----> 12₮
  • Элсэн чихэр (30гр) – Кг нь 1,751₮ -----> 525₮
  • Өндөг (6) – ОХУ: 305₮ (Ширхэг)-----> 1830₮
  • Ургамалын тос (120мл) – 3,225₮ (Литр) -----> 387₮
  • Ус (180мл) – маш бага зардал
  • Ванилла эссенс (15мл) – 9мл савалгаатай эссенс 700₮ төг -----> 525₮
  • Сүүн крем (240мл) – ТАТИ 3800₮ төг -----> 912₮
  • Нарийн ширхэгт сахар (50гр) – 250гр 2200₮  -----> 440₮

tailbar

Түүнчлэн, 55-60 минут-н хугацаанд ажиллах зууханд зарцуулах цахилгааны ханшийг тооцоолоё.

elec.UB

Дундаж цахилгаан зуух 2400Вт-р ажилдаг гэж авч үзээд тооцоололоо хийвэл, манай бялууг хийхэд нийт 188.2 (НӨАТ-гүй) төгрөгний цахилгааны зардал гарахнээ.

НИЙТ ӨРТӨГ: 5943.2 ₮

хэтэвч(3)

   Ингээд зах зээл дээрх бялууны үнэтэй харьцуулж үзвэл гэртээ хийсэн бялуу маань хамаагүй хямд босож байгааг та бүхэн харж байгаа байх.

 

БЯЛУУ ХИЙЖ СУРАХ УУ ЭСВЭЛ ЗҮГЭЭР ДЭЛГҮҮРЭЭС АВАХ УУ?

 

 

 

 

        Хүндэтгэсэн   -   ДӨЛГӨӨН.Г

March 27, 2015

ЭДИЙН ЗАСГИЙН СОНИРХОЛТОЙ ОНОЛУУД

 

5. Үнэ цэнийн Парадокс буюу Алмаз болон Усны Парадокс (Paradox of Value a.k.a Water-Diamond Paradox)

image_gallery_close_upХүний бие мах бодид алмазнаас илүү ус нэн зайлшгүй хэрэгтэй байдаг байхад алмазны зах зээлийн үнэ илүү өндөр байдаг. Алмаз нь уснаас илүү ховор байдаг тул илүү үнэтэй байх нь зөв гэж маргах хүмүүс гарч магадгүй ч дэлхийн нийт усны 2,5 хувь нь цэвэр ус бөгөөд зөвхөн 1 хувь-г л бид шууд хэрэглэх боломжтой байдаг. Логик ухагдахууны үндсэн дээр ус илүү үнэ цэнэтэй байх мэт боловч бид алмаз эрдэнэ-д илүү их мөнгө зарцуулж байна.

Зарим судлаачид энэхүү Парадокс-г Үнэ цэнийн Субьектив онолоор тайлбарлах нь элбэг байдаг. Энэхүү онолоор бол аливаа зүйлийн үнэ цэнэ нь нийгэмийн хэрэгцээ болон шаардлагийн үндсэн дээр тодорхойлогддог. Олон хүмүүс ус бол тэдэнд зайлшгүй хангагдсан байх зүйл гэж үздэг ба тэдэнд усны гачигдалд орж буй сэтгэгдэл төрдөггүй учир усны үнэ цэнэ бага байдаг байх нь.

 

4. Хаззуум-Бруукс-н нөхцөл (Khazzoom Brookes Postulate)

being-efficient-with-energyЭнэхүү нөхцөлийн дагуу үр ашигтай эрчим хүч нэмэгдэх тусам эрчим хүчний зарцуулалт нэмэгддэг байна. Уч чанартаа, ашигт эрчим хүчний гол зорилго нь аливаа бараа үйлчилгээг хүргэх хэрэгцээт эрчим хүчний тоог бууруулах байдаг. Харамсалтай нь:

· Үр ашигт эрчим хүч нь харьцангуй хямд байх тул хүмүүсийг илүү их эрчим хүч хэрэглэхийг дэмждэг.

· Үр ашигт эрчим хүч нь эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг ба эдийн засгийн өсөлт ихсэнэ гэдэг маань илүү их үйлдвэр илүү их цахилгаан бараа гэсэн үг юм. Ийнхүү эрчим хүчний хэрэглээ ихсэнэ.

· Өмнө нь хэт их цахилгаан зарцуулдаг байсан тул хэрэглэгддэггүй буюу цөөн тоогоор хэрэглэгддэг байсан тоног төхөөрөмжүүд илүү ихээр хэрэглэгдэх ба ингэснээр эрчим хүчний хэрэглээ ихсэнэ.

 

3. Уруулын будагны эффект (The Lipstick effect)

lipsticks

Эдийн засгийн нөхцөл хүнд үед ч, хүмүүс тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн авсаар байдаг. Тэд зөвхөн үнэтэй цүнх, үнэтэй машин, үнэтэй булган дээл авхынхаа оронд үнэтэй уруулын будаг авдаг. Ихэвчлэн, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүс тухайн байдлаа мартахын тулд ямар нэгэн зүйлээр өөрийгөө хуурдаг. Жишээ нь: Гадуур хоолонд орох, үнэтэй уруулын будаг авах, кинонд явах гэх мэт.

 

2. Кобра эффект (The cobra effect)

cobra-snake-28874477Ямарваа нэг асуудалд санал болгосон шийдэл нь асуудлыг илүү дордуулдаг үе гарч байв уу? Кобра эффект нь яг үүний талаар юм. Их Британы Колончлолын үед Энэтхэгт хэт олон тооны кобра могой байдаг байсан ба Британы засгийн газар энэхүү могойны тоо толгойг бууруулахын тулд кобра могой агнах болгонд шан харамж өгөхөөр болжээ. Харамсалтай нь энэхүү шан харамжинд шунасан нутгийн оршин суугчид кобра могойг үржүүлэх болсон байна. Их Британы засгийн газар энэхүү байдалыг олж мэдсэнийхээ дараа шан харамжаа зогсоосон ба нутгийн үржүүлэгчид үржүүлсэн олон тооны могойгоо сул тавьснаар урьд өмнө байснаасаа ч илүү их могойтой болжээ.

 

1. Нийтийн гамшиг (Tragedy of the Commons)

16499034-Abstract-word-cloud-for-Tragedy-of-the-commons-with-related-tags-and-terms-Stock-PhotoХувь хүний үндсэн дээр бусдаас хамааралгүйгээр өөрийн сонирхолын төлөө буй бүлэг хүмүүс нийтийн баялагыг үгүйрүүлж нийтийн сонирхолын эсрэг үр дүнг бий болгодог. Хамгийн тодорхой нэг жишээ бол загасчид юм. Нууран дахь загас нь хэн нэгний өмч биш бөгөөд нийтийн баялаг гэж тооцож болно. Загасчин болгон өөрийн ашиг орлого-г нэмэгдүүлэхийн төлөө аль болох их загас барих сонирхолтой байдаг. Гэхдээ мөн загасчин болгон загасны тоо толгойг цөөрүүлэхгүй байх сонирхолтой тул маш их хэмжээгээр загас барихгүй байх ёстой. Учир нь ирээдүйд тэд загас дуусахыг хүсэхгүй бөгөөд үргэлжлүүлэн загасчилсаар байх хүсэлтэй.

“А” загасчин загасны тоо толгойг хамгаалах зорилгоор бага хэмжээний загас барьхаар шийдсэн гэж үзье. Гэтэл бусад загасчид тийм бодолгүй байвал “А” загасчин бусдаас бага орлого олохоос гадна илүү их орлого олох байсан боломжоо алдаж, бусад загасчид загасны тоо толгойг хамгаалах бодолгүй тул загасны тоо багасна.

Бүх загасчид ийнхүү сэтгэх ба үүнээс болж бүх загасчид их хэмжээгээр загасчилсанаар хэдий хэн ч хүсээгүй ч нийтийн баялаг болсон загасны тоо толгой буурдаг байна.

March 22, 2015

Хот төлөвлөлтийн загварууд

 

previewМанай улсын нийслэл болсон Улаанбаатар хотод маань манай улсын нийт хүн амын дийлэнх хувь оршин сууж байна.  Зөвхөн 2011 он гэхэд л нийт хүн амын 68 хувь нь хот суурин газар оршин сууж байгаа гэсэн статистик судалгаа гарч байжээ. Хотжилтын жилийн өсөлтийн хувь нь дунджаар 2.81% байна. Ийнхүү хотжилт нэмэгдэж, суурин хүн амын тоо өсөж байгаа цаг үед хот төлөвлөлтийн стратеги-г сайн бодож тунгааж гаргахгүй бол нэгэнт барьчихсан зам, босгочихсон барилга байгууламж-г нураагаад унагаж болохгүй.

Тиймээс, ер нь дэлхий дахинд ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ямар  ямар загварууд байдаг талаар ерөнхий ойлголт өгөхийг хичээлээ.

1. Нягт хотжилтын загвар (The compact city model)
Энэхүү загварын гол утга санаа нь, үзвэр үйлчилгээ болон бизнесийн томоохон төвүүд хоорондоо ойрхон зайнд байрших ёстой ба хотын нягтралшилыг дэмжих ойлголт юм. Энэ нь нэг талаас, үр ашигтай нийтийн тээврийн тогтолцоог хөгжүүлэх боломжийг олгож, алхах , дугуйгаар явах зэргийг дэмжин эрчим хүчний хэрэглээг бууруулахад чиглэн, агаарын бохирдолтыг багасгахад зорьдог. Үүнээс гадна нийгэмд аюулгүй байдалын итгэлийн илүү ихээр түгээдэг байна. Ажил болон чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд хоорондоо ойрхон тул түлшний хэрэглээ тодорхой түвшинд буурдаг болохыг олон тооны судалгааны ажилууд баталдаг байна.

2. Хотын төвд тулгууралсан загвар (The core city model)

rys6Нягт хотжилтын загварын нэгэн өөр хэлбэр бөгөөд ерөнхийдөө ижил санаатай байдаг. Энэхүү загварыг хэрэгжүүлэх явцад өндөр барилгууд ихээр баригддаг ба хотын төвийн хэсгээр төвлөрсөн цамхагуудын дүүрэг үүсдэг ба хувийн хауснаас илүүтэйгээр олон давхар орон сууц барих чиг хандлагатай байдаг. Тойрог хэлбэрээр тэлсэн энэхүү загварт, хамгийн гадуур тойрог нь хотын төвөөс хэт ялгаатай буюу дэд бүтэц, зам тээвэр муутай байх рисктэй байдаг.

3. Таван хошуу загвар (The star city model)

rys8

Энэхүү загвар нь төвдөө хамгийн гол дүүрэгээ байрлуулсан бөгөөд энэхүү гол төв нь бусад 2догч жижиг төвүүдээр дагалдсан байдаг. Гол төв болон бусад дагалдсан төвүүдийн хооронд нийтийн тээвэр сайн байх бөгөөд энэ нь ХОТ цаашид өргөжин тэлхэд тохиромжтой. Энэ загвар нь хамгийн хувьран өөрчлөх боломжтой буюу уяан хатан загвар юм.

 

4. Дагуул хотын загвар (The Satellite city model)

rys9

Ерөнхий том хот бөгөөд түүнийг дагасан жижиг хотуудын хэлбэрээр энэхүү загвар тодорхойлогдоно. Жишээ нь:Улаанбаатар-г дагасан Багануур-г хот болгох гэх мэтээр. Төв хот болон дагуул хотын хооронд ногоон бүс байх бөгөөд дагуул хот нь өөрийн гэсэн нийтийн тээвэр болон дэд бүтэцтэй байна. Хотын захын дүүргүүд нь ихэвчлэн дэд бүтэц муутай болон ядуучуудийн дүүрэг гэгддэг бөгөөд энэхүү загварын тусламжтайгаар эдгээр дүүргүүдийг устгаж оронд нь хот болгон эдийн засаг болон дэд бүтцийн тал дээр дэвшилт гаргахад төвлөрдөг.

 

5. Шугаман хотын загвар (The linear city model)

rys10

Шугаман хотын загвар нь үргэлжилсэн тээврийн шугамыг буюу шугаман зэрэгцээ паралел шугамыг даган хөгждөг. Энэхүү загвараар төлөвлөгдсөн хот бусад загварын хотуудыг бодход хүмүүсийн хөл хөдөлгөөн маш их байдаг.

Улаанбаатар хот маань шугаман загвартай бөгөөд энэ нь газарзүйн байршилаас нилээдгүй хамаарсан.

Аль загвар нь манай улсын хотуудад тохирох талаар та бүхэн өөрсдийн дүгнэлтээ хийцгээнэ бизээ.

Дөлгөөн.Г

February 1, 2015

Монгол Улсын өрхийн дундаж амьдрал

 

инфографикМанай улсад улсын хэмжээнд нийт 794090 өрх айл 2013 оны хувьд аж төрж байгаа бөгөөд 2015 оны хувьд мэдээж өссөн гэдэг нь эргэлзээгүй. Сүүлийн үеийн статистик үзүүлэлтүүд дээр тулгуурлан ИНФОГРАФИК хийсэн бөгөөд Монголын улсын өрхийн өнөөгийн орлого зарлага болон худалдан авалтын гол нэрийн бараануудыг оролцуулан танилцуулж байна.

Жич: Томоор үзэхийн тулд, татаж авна уу.

January 31, 2015

Чингис Vs Сүхбаатар

 

VS

Өнөөдөр NEWS.MN дээрээс “МАН-ынхан Сүхбаатарын талбайн төлөө шүүхдэнэ" гэсэн гарчигтай нийтлэлийг гарчиглангаа доор нь бичсэн хэсэгхэн сэтгэгдэлүүдийг уншлаа. За яахав, NEWS.MN ийм намын сайт, тийм хүний мэдэлд байдаг гээд элдэв зүйл байдаг-г мэдэх ч гэсэн за бас арай л юм хэмээн дуу алдав. Хэн нэгэн буюу ашиг сонирхолыг хамгаалж 2 хуваагдан хэл амаа билүүдэн бичсэн тэдгээр сэтгэгдэлүүдийг хархад хэдий намын өнгө аяс харагдаж байсан ч гэсэн МОНГОЛ хүн яаж ингэж бичиж чадаж байнаа гэсэн бодол төрлөө.

Сүхбаатарын талбайн нэрийг хоёр жилийн өмнө Чингисийн болгож өөрчилсөн. Үүнийг эсэргүүцэн МАН шүүхдэх гэж байгаа юм гэнээ. Чингис үү эсвэл Сүхбаатар уу, аль нь зөв бэ гэдэг дээр ярьж хүн амьтныг дахин 2 хуваах-г хүссэнгүй. Энэ нийтлэл дээр үлдээсэн хэдэн сэтгэгдэлийг жич татан авч ярилцах гэсэн юм.

Сэтгэгдэлүүдээс иш татая.

1. Харц гаралтай Д.Сүхийн хөшөөг, их эзэн Чингисийн талбайгаас зайлуулъяа.
хэмээн 49.173.8.* IP хаягтай уншигч хэлжээ. Энэ чинь хамгийн энгийнээр буюу зөөлнөөр хэлвэл РАЦИСМ. Цаашлуулаад хэлвэл мунхаглал. За ёстой ХАРЦЫН ХҮҮХЭД ТҮРҮҮЛЖ БОЛДОГГҮЙ НААДАМ уу л гэдэг үг тохирох. Хэн ямар гаралтай нь үл хамааран хийж бүтээх эрх хүн бүхэнд байдаг бөгөөд Сүхбаатар ч гэсэн Харцын хүү гэлгүй “чи биднээс” илүүг бүтээсэн хүн.

2.Дамдины Сүхбаатар чинь өвөрмонгол хүн гээ биз дээ.
182.160.43.* IP хаягтай уншигчын сэтгэгдэл нэг ийм байх. Дахиад л РАЦИСМ. За ёстой нөгөө цуу яриаг түгээж хүний тархийг угаах ганцхан үг чинь энэ шүүдээ. Энийг уншсан хичнээн хүн, нээрээ хө Сүхбаатар чинь Өвөрмонгол гэсэн гээд л авч өгөх бол. Хэрэв тийм л их улсынхаа төлөө байгаа юм бол харин Өвөрмонгол байна уу, Хятад байна уу…Манайх манайх л гээд байх хэрэгтэй бус уу. Хятадууд чинь ЧИНГИСИЙГ манайх л гээд гүрийх гээд байдаг байхад манайхан болхоор хүмүүсээ өөрсдөө түлхээд байх улс юм.

3. Та нар, Их Монгол улсыг үндэслэгч, их Эзэн Чингис хааныг минь, харц гаралттай Д.Сүхтэй харьцуулаад байх юм бол, Чингисийн талбайд дахь харц Д.Сүхийн хөшөөг чинь нураагаад, МАН намын байрыг чинь....хохь чинь шүү.....
49.173.8.*. За нөгөө л нэг эхний сэтгэгдэлийн уншигч. Энэ бол СҮРДҮҮЛЭГ, ЗАНАЛХИЙЛЭЛ бас тэгээд нөгөө л нэг тэнэг РАЦИСМ. Цагдаа нар шалгамаар юм. Хэхэ. Эзэн Чингис хааны хийсэн бүтээсэн зүйлийг, эх орны баатарлаг жанжины хийсэн зүйлээс илүү гэж хооронд нь харьцуулах ер нь ямар хэрэгтэйг мэдэх юм алга. Ямар хийсэн гавьяаны лист бүртгэх гэж байгаа бишдээ. Бид бүгд л аль алинд нь талархах ёстой.

4. Коммунист МАН-ынхан та нар, их эзэн Чингис хаантай маань барьцаад юу ч долоохгүй, эзэн Чингис хаан бол их Монгол улсыг байгуулсан гавъятай хүн, харин коминтерний зулбасга МАН -ынхан та нар бол Оросуудын бөгсийг долоохоос өөр юм юу ч мэдэдггүй гэдгийг бүх дэлхий мэднэ.
49.173.8.* Энэ ёстой идэвхтэй нөхөрөө. Мань хүн дахин дээрх сэтгэгдэлийг үлдээсэн бөгөөд ингээд хархад итгэж болмоор, ухаалаг хүн мөн үү гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Та нар өөрсдөө дүгнэнэ биз.

5.Chingis Suhbaatar2iin heniig delhii iluu medeh ve, MAN tuilshraad hereggui, delhiid mongol ulsiin niisleliin tuv talbaig Chingisiin gedgeer n iluu sain medeh estoi. Medeej Chingis n hamaagui deer
122.201.31.*. Энэ сэтгэгдэл Манай Монголчуудын туйлширалын нэг тод жишээ. Аль ч улсын түүхэнд алдар цуутай олон хүн байдаг. Тиймээс улс бүрийн алдар цуутай хүмүүсийг дэлхий дахины бусад хүмүүс бүгдийг нь таньж мэднэ гэж байхгүй. Тиймээс дэлхийн улс орнууд, танигдаагүй бусад алдартнаа таниулахын тулд ТАЛБАЙГАА түүний нэрээр нэрлэдэг. Солонгос улсын хамаг хаад, жанжидуудыг бид аягүй л бол их сайн мэднэ шүү. Энгийнээр хэлхэд, ганцхан Чингис биш, Сүхбаатар, Өгөдэй, Цогт Тайж, Мандухай, Зориг гээд бүх хүмүүсийг л ижил тэгш таниулан мэдүүлж байх хэрэгтэй. Дэлхий дахин бид зөвхөн ганц Чингисийн хүчээр оршин байгаагүй, бид гайхалтай ГЕН-тэй улс гэдгээ харуулах ёстой биш гэжүү.

 

6.Чингисээс илүү гарах Монгол хүн түүхэнд үгүй юм даа МАНгаруудаа
112.72.13.*. Энэ их Хошин шог-н мэдрэмжтэй нөхөр өө. МАНгаруудаа гэж ирээд л хөөрхөн хошигносон. Гэвч, ялгавар үзэл гаргасан бас нэгэн. Төв талбайг хамгийн мундаг Чингис хааныхаа нэрээр, Ялалтын талбай-г дараах мундаг Хубилайн нэрээр, тэгээд өөр бас нэгэн газрыг Өгөдэй, Өүлэн гэж ирээд нэг мөсөн ангилан ялгаад, алдар хүндээр нь ялган хуваагаад байх нь лдээ.

Яг үнэндээ, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломж хүн болгонд байдаг ба хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг учир хүн юу ч гэж хэлж болно. Гэсэн хэдий ч, бид нэгэн НИЙГЭМ-г бүрэлдүүлэн амьдарч байгаа бөгөөд хүссэн бүхнээ хийгээд байвал хэзээ нь бүтэхгүй. Болохгүй зүйл гэж байдаг бөгөөд хэдийгээр дээрх сэтгэгдэлүүд ямар нэгэн хууль зөрчөөгүй ч гэсэн ЁС СУРТАХУУН, ЁС ЗАНШИЛ, ЗАН СУРТАХУУНЫ байдлаас нийцэмгүй санагдаж байна. Эдгээр зүйлс л яг үнэндээ бидний бүтэхгүй байгаан үндэс юм.

Дөлгөөн.Г

January 29, 2015

Бид 3-н саяуулаа. Эдийн засгийн ач холбогдол

3саяболлоо
Олон жил ярьж хүлээсэн 3 сая дахь иргэн маань мэндэлж, Монголчууд бид 3н сая-д хүрлээ. Бид бүгд л хүн амын тоо өсөж байгаад баяртай байгаа. Тэгвэл яагаад баяртай байх ёстой гэдгийг эдийн засгийн хүрээнээс товчхон тайлбарлах гэж оролдсоныг минь хүлээн авна уу?
Монгол улсын сэдвийг хөндөхөөс өмнө, эдийн засгийн онолын томоохон төлөөлөгчид хүн ам болон өсөлтөн дээр ямархуу байр суурьтай байсан бэ гэдгийг сөхөн хараад Монголын хувьд ямар байгаа талаар үргэлжлүүлэн ярилцая.
Комунизмын эцэг гэгддэг Карл Маркс, хүн амын өсөлтийн талаар үзэхдээ, Нийгэм нь сайн зохион байгуулалттай байсан цагт хүн амын өсөлт илүү их баялагыг авчирна гэж үзсэн ч, харамсалтай нь капиталист нийгмийн нөлөөн доор хүн амын өсөлт илүү их өлсөглөн, ядуурал, ажилгүйдэлийг бий болгох аюултай хэмээн тодорхойлсон байдаг. Энгийнээр тайлбарлавал, Капиталист нэгэн ашиг олохыг эрхэмлэн ажилчидын оронд илүү боловсронгүй техник технологи нэвтрүүлэх сонирхолтой бөгөөд үүнээс шалтгаалж ажилгүйдэл нэмэгдэнэ. Хэрэв энэ үед хүн амын өсөлт их байваас ажилгүйдэл болон ядуурал улам гаарах талтай. Харин бас нэгэн алдарт төлөөлөгч, Малтусын онолоор хүн ам байгалийн жамаараа угаас өсөх шинжтэй бөгөөд энэ өсөлт нь тухайн хэмжээний хүн амд оногдох нөөцийн хэмжээнээс давах хүртэл үргэлжилдэг байна. Товчоор өгүүлэхэд энэхүү 2 онол дээр бүхий л эдийн засагчид 2 хуваагдаж ирсэн байдаг.
Манай улсын хувьд Капиталист гэж хэлж болно. Олон хүмүүс Капитализм нь манайд огт тохирохгүй байна, капитализмаас болж ийм ийм асуудал үүслээ гэж маргах авч яг үнэндээ капитализм бидэнд олон зүйл авчирсан. Одоо ч бид Капитализмын замаар явж байна. За тэгэхээр, Маркс-н онолоор Капиталист системийн манай улсын хүн ам өсөх нь илүү их ажилгүйдэл үүсгэж магадгүй гэж бодож байвал эндүүрэл болно. Бодит байгаа байдал бол бид “дөнгөж” 3 сая л хүрч байна. 2050 он гэхэд 4 сая хүрнэ гэсэн прогноз байдаг. Одоогийн байгаа байдалд хүн амын өсөлт бидэнд илүү их баялаг бүтээх боломж-г авчирч өгнө. Капитализм-н талаас харсан ч гэсэн, Капиталист нэгэн ашиг олох тусам тухайн ашгаа дахин КАПИТАЛ болгон хуримтлуулж капиталынхаа тоог нэмнэ. Илүү их капитал гэдэг маань илүү их үйлдвэр, илүү их барилга, илүү их ажлын байр гэсэн үг. Тиймээс одоогийн түвшинд дээрх онол дээр гардаг шиг ажилгүйдэл үүсэхгүй бөгөөд харин ч илүү ажлын боломж гарч түүгээрээ дамжуулаад хүмүүсийн хэрэгцээнд зарцуулах зарлага нэмэгдэж ингэснээр ДНБ өсөх талтай. Түүнчлэн, Малтус-н онол шиг, бид нөөцөөсөө давчихсан хүн амтай болчихоогүй байна. Бидэнд илүү их ажилчин анги, илүү их боловсон хүчин хэрэгтэй.
Хүн амын өсөлтийн давуу талууд:
1. Нөөц баялаг олон хүнд хуваагдах тул, дахин сэргээх боломжтой байгалийн эрчим хүчүүд ихээр түлхүү хэрэглэгдэх төлөвтэй бөгөөд үүгээрээ байгалийн бохирдолоос сэрэмжлэх давуу талтай
2. Ажилчидын тоо ихсэж, техник технологи болон бусад бүтээгдэхүүний гарцын тоо нэмэгдэнэ
3. Илүү олон хүн=Илүү их хэрэглээ, тиймээс илүү их зарлага буюу илүү их орлого. Ингэснээр ДНБ өснө
4. Илүү олон хүн=Илүү их орон сууц, тиймээс дэд бүтэц илүүтэйгээр хөгжинө
Эцэст нь дүгнэхэд, хүн амын өсөлтийг зохицуулах буюу залах улс төрийн зөв бодлого байхгүй бол эдгээр гайхалтай боломж давуу талууд биелэлээ олход хэцүү билээ.
Дөлгөөн.Г

January 27, 2015

Улаанбаатар хотын амьдрахад хамгийн тохиромжтой дүүрэг

 

Улаанбаатар хот маань 4,704.4 км² талбайг эзлэн, 9 дүүрэгт хуваагдан сүндэрлэх бөгөөд Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь буюу сая 2 зуу хол давсан иргэд оршин сууж байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж хотыг зорьсон хөдөлгөөн тасрахгүй байна. Улс орныхоо нийслэл хотод амьдрахыг хүн болгон л хүсэх тул Хотын маань аль дүүрэгт оршин суувал хамгийн тохиромжтой болохыг шинжлэн үзэе.

ЖИЧ: Зөвхөн статистик үзүүлэлт болон баримт дээр тулгуурлаж байгаа бөгөөд хувийн ямар нэг нөлөө ороогүй болно.

 

Ulaanbaatar_duuregs,_mn

Энэхүү шинжилгээгээ хийхдээ хэдэн хэдэн түлхүүр үзүүлэлтэнд тулгуурласан бөгөөд эдгээрт хүн амын нягтаршил, орон сууцны үнэ, үзвэр үйлчилгээний томоохон газрууд, гэмт хэргийн үзүүлэлт, бага дунд сургууль болон эмнэлэг түргэн тусламжийн байгуулгуудын байршил ба хэмжээ гэх мэт үзүүлэлтүүдийг хамруулсан болно.

Түүнчлэн Демографикийн үзүүлэлтүүдийг багтаахыг зорьсон ба дүүрэгийн ерөнхий үзүүлэлт сөрөг байхад тухайн дүүргийн ямар нэг хэсэг заавал сөрөг байна гэсэн үг биш болохыг сайн ойлгоорой.

 

 

 

1. Ерөнхий үзүүлэлтүүд

table1

() Хаалтан доторх мэдээлэл нь хувийн хэвшилийн тоог харуулж байгаа бөгөөд бага дунд сургууль  42(25) гэвэл нийт 42 сургуулийн 25 нь хувийн сургууль байгааг харуулж байна.

January 26, 2015

Rise of China and It's impact on Mongolian Economy

 

The rise of China is undoubtedly one of the most important and vital event for the global market. In 2004, China was announced as the one of the fastest growing economy in the World since 1990. This massive country with huge potential had been sleeping for a while until it was awaken in the late 1978. Since 1978, when Chinese Government signed the very first Foreign Investment Agreement, China was set on a path of economic reform and its GDP has grown by a 10% a year. In fact, it was three times the rate in the US during that time. Beginning in 1979, China launched several economic reforms. The central government initiated price and ownership incentives for farmers, which enabled them to sell a portion of their crops on the free market. In addition, the government established four special economic zones along the coast for the purpose of attracting foreign investment, boosting exports, and importing high technology products into China. Additional reforms, which followed in stages, sought to decentralize economic policymaking in several sectors, especially trade. Economic control of various enterprises was given to provincial and local governments, which were generally allowed to operate and compete on free market principles, rather than under the direction and guidance of state planning. In addition, citizens were encouraged to start their own businesses. By encouraging investment, capital inflow increased and FDI in 1993-1998 was approximately 5% of the share of GDP. China has been investing heavily in the industrial sector and by doing so China has become the world’s most rapidly developing country comparing to other countries. Just in 11 years, from a real GDP of only 542.5 billion US dollars in 1994 to 2.61 trillion in 2005, China swiftly made its way to the world’s 4th biggest economy. This was just a beginning of Chinese great leap. Following this intense growth, lots of structural reforms have occurred in both financial and state industrial sectors. These large scale economic reforms, changing demographics, investments, all contributed to the impressive increase in China’s share of output.

Generally attribute much of China’s rapid economic growth to two main factors: large-scale capital investment which is financed by large domestic savings and foreign investment, and rapid productivity growth. Economic reforms led to higher efficiency in the economy, which boosted output and increased resources for additional investment in the economy. China has historically maintained a high rate of savings. When reforms were initiated in 1979, domestic savings as a percentage of GDP stood at 32%. However, most Chinese savings during this period were generated by the profits of SOEs, which were used by the central government for domestic investment. Economic reforms, which included the decentralization of economic production, led to substantial growth in Chinese household savings as well as corporate savings. As a result, China’s gross savings as a percentage of GDP is the highest among major economies. The large level of savings has enabled China to substantially boost domestic investment. In fact, China’s gross domestic savings levels far exceed its domestic investment levels, which have made China a large net global lender. The rapid growth of the Chinese economy has tendency to overtake the United States in the nearest future. The “actual” size of China’s is still arguable but measured in US dollars using nominal exchange rates, China’s GDP in 2013 was $9.5 trillion. According to the IMF.14, this was more than a half of the size of the U.S. economy. Many economists contend that using nominal exchange rates to convert Chinese data (or that of other countries) into U.S. dollars fails to reflect the true size of China’s economy and living standards relative to the United States. Nominal exchange rates simply reflect the prices of foreign currencies vis-à-vis the U.S. dollar and such measurements exclude differences in the prices for goods and services across countries.

Another important thing is a fact that China is the World’s biggest manufacturer. China has emerged as the world’s largest manufacturer according to the United Nations. In 2012, the value of China’s manufacturing on a gross value added basis was 28.2% higher than that in the United States. Manufacturing plays a considerably more important role in the Chinese economy than it does for the United States and Japan. In 2011, China’s gross valued added manufacturing was equal to 30.5% of GDP, compared to 12.3% for the United States and 18.7% for Japan.19 In its 2013 Global Manufacturing Competitiveness Index, Deloitte (an international consulting firm) ranked China first in manufacturing in 2013 and projected it would remain so in five years (the United States ranked third in 2013 and was projected to rank fifth in 2018). The report stated that “China’s competitiveness is bolstered by conducive policy environment either encouraging or directly funding investments in science and technology, employee education and infrastructure development,” and further stated that “the landscape for competitive manufacturing is in the midst of a massive power shift, in which twentieth-century manufacturing stalwarts like the United States, Germany and Japan will be challenged to maintain their competitive edge to emerging nations, including China.Future prospects and forecasts look positive for China. The continuous high growth of China’s economy and its growing impact to the outside world, especially to the neighboring region has increasingly received great attention.

PART 2.

Mongolia is the landlocked country, sandwiched between two powerful nations, Russia and China. Yet, Mongolia still has its power as it had during dominance of Mongol Empire in 13th century. In 2013, Mongolia was the second fastest growing economy in the world. In 2014, the Mongolian economy is expected to grow by a blistering 15.3%, and the IMF expects it to be the fastest growing economy in the world over the next decade. Mongolia has been called as Saudi Arabia of Asia, next Asian Tiger (Mongolian Wolf as preferred by Mongolians). An increasing natural resource and booming mining sector are the key players behind Mongolian Economic expansion and growth. And given Mongolia’s richness in natural resources and its economically strategic location next to China, the world’s biggest consumer of natural resources, there is every reason to state that economic boom is sustainable.

January 25, 2015

The Theory of Everything

Стивен Хаукинг (Stephen Hawking) гэх энэ эрдэмтэнийг мэдэхгүй хүн ховор болов уу. Миний хувьд түүний бичсэн “Цаг хугацааны товч түүх” болон Universe in a Nutshell гэх номнуудыг уншиж байсан ба та нар ч бас уншиж байсан гэдэгт итгэлтэй байна. Хаукинг Кембрижийн их сургуульд математикийн тэнхимийн проффесор байсан бөгөөд квантын татах хүчний онол болон хар нүхний талаарх олон янзын шинжилгээ судалгаа хийж тухайн салбарт гаргасан онол болон ололтоороо хүн бүхний танил болсон билээ. Харамсалтай нь энэ их мэдлэг чадвар үнэгүй ирсэнгүй бөгөөд Хаукинг мэдрэл-булчингийн сулралын маш ховор өвчтэй нь оншлогдсон бөгөөд эд залуу цагаас хойш өвчин нь даймжирсаар бие нь бүрэн мэдээгүй болжээ.

 

Энэхүү кино нь Профессор Хаукинг-н амьдралын замналыг харуулсан бөгөөд өөрийн ховор тохиох өвчинтэй тэмцэж, хүсэл зорилгоо хаяхгүйгээр эцсийн үзэхээр зориглон тэмцэж байгааг бидэнд үзүүлэхээр зорьжээ. Зарим талаар  Жон Наш-н талаарх “A BEAUTIFUL MIND” кинотой ихээхэн төстэй харагдаж болох юм. Хэрэв та “A BEAUTIFUL MIND” кинонд дуртай бол энэхүү киног үзэх л хэрэгтэй. 2015 оны ОСКАРЫН наадамд шилдэг кино, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин, гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчэн ба бусад 2 төрөлд нэр дэвшиж буй.

Жүжиглэлтийн хувьд энэ оны хамгийн шилдэг хэмээн олон тооны кино критикүүд үзэж байгаа бөгөөд миний хувьд ч санал нийлж байна. Хамгийн сүүлд Ахмад Флиппс гэх кинонг үзээд л Том Ханкс-г ямар гайхалтай жүжиглээ вэ хэмээн бишэрч байж билээ. Харин энэ удаа Эдди Редмайне-н (Eddie Redmayne) жүжиглэлт намайг дахин дуу алдуулж чадсан юм.

HOW TO GET AWAY WITH MURDER

 

Ойрын хугацаанд, шалгалт шүүлэг гээд зав зай муутай ганц сериал ч тухтай үзэлгүй уджээ. Гэвч, энэ их хичээл номийн хажуугаар яаж ийж байгаад “ЯАЖ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭС МУЛТРАХ ВЭ" гэх сериал үзээд амжчихлаа. Дөнгөж эхний улиралын 9 анги л гарсан байгаа учир хөөж барьж авхад нэг их хэцүү биш болов уу.

DAMN! IT’S SO DAMN GOOD!!!

Нэг бодлоор хуульч эсвэл өмгөөлөгч болоогүйдээ баярлах, гэвч бас дотроос минь маажсан, өөрийгөө өмгөөлөгчөөр төсөөлөх тэр мөч.  Ерөнхийдөө сериал маань хуулийн сургуулийн хэсэг бүлэг оюутан болон гайхалтай чадвартай хуулийн проффесор, эрүүгийн хэргийн өмгөөлөгч Анализе Китенг (Annalise Keating)дээр төвлөрөн өрнөх болно.  Анализе, өөрийн оюутнууддаа Эрүүгийн хууль буюу өөрийнх нь хэлдэгээр “ЯАЖ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭС МУЛТРАХ ВЭ" гэх хичээл ордог бөгөөд жил бүр хамгийн шилдэг цөөн тооны оюутныг сонгож өөрийн фирмдээ ажилуулдаг ба энэ жил ч энэхүү уламжлалаа баримтлан хэсэг оюутнуудыг сонгосон нь энэхүү сериалын эхлэл байлаа.

СПОЙЛЕР АЛЕРТ

СПОЙЛЕР АЛЕРТ

СПОЙЛЕР АЛЕРТ

Related Posts with Thumbnails