April 18, 2016
ЭЗ-н өсөлт/сайн сайхан байдлыг ДНБ-р хэмжих нь яагаад тохиромжгүй вэ?
April 6, 2016
Deeper Knowledge: 2 stage least squares model – Instrumental variable method and justification
Introductory Econometrics: A Modern Approach” by Wooldridge.
| Coefficient | Std. Error | t-ratio | p-value | ||
| const | 5.50271 | 0.112037 | 49.1151 | <0.0001 | *** |
| educ | 0.077782 | 0.00657687 | 11.8266 | <0.0001 | *** |
| exper | 0.0197768 | 0.00330251 | 5.9884 | <0.0001 | *** |
| Mean dependent var | 6.779004 | S.D. dependent var | 0.421144 | |
| Sum squared resid | 143.9786 | S.E. of regression | 0.393044 | |
| R-squared | 0.130859 | Adjusted R-squared | 0.128994 | |
| F(2, 932) | 70.16174 | P-value(F) | 4.13e-29 | |
| Log-likelihood | −452.0704 | Akaike criterion | 910.1407 | |
| Schwarz criterion | 924.6624 | Hannan-Quinn | 915.6779 |
| Coefficient | Std. Error | z | p-value | ||
| const | 4.42943 | 0.315519 | 14.0386 | <0.0001 | *** |
| educ | 0.142298 | 0.0191804 | 7.4189 | <0.0001 | *** |
| exper | 0.0376059 | 0.00572293 | 6.5711 | <0.0001 | *** |
| Mean dependent var | 6.799923 | S.D. dependent var | 0.419385 | |
| Sum squared resid | 121.2749 | S.E. of regression | 0.410696 | |
| R-squared | 0.139428 | Adjusted R-squared | 0.137035 | |
| F(2, 719) | 28.33596 | P-value(F) | 1.43e-12 |
Asymptotic test statistic: Chi-square(1) = 15.4483
with p-value = 8.47936e-005
Test statistic: LM = 0.0420364
with p-value = P(Chi-square(1) > 0.0420364) = 0.83755
DULGUUN.G
March 6, 2016
March 4, 2016
Өдөр тутмын эдийн засаг: Санагалзахуйн ЭЗ буюу хуучны дуу
Хамтлаг дуучид шинээр гаргаж буй уран бүтээлээ яагаад хуучны пянзан дээр хэвлэн гаргадаг вэ? Яагаад хүмүүс тэрхүү хуучны пянзыг худалдан авдаг вэ? Загвар нь хуучирсан гэж үздэг ч хүмүүс РЕТРО хувцас болон барааг яагаад худалдан авсаар байна вэ? Жишээ нь бидний ээж аавын үед гарч байсан ИНЭЭМСЭГЛЭЛ хамтлаг хэдхэн жилийн өмнө дахин нэгдэж цомгоо гаргасныг санаж байгаа байх. Энэ үед цомог нь олдохгүй болтлоо зарагдаж тоглолт нь хүн багтахгүй дүүрч байлаа. Бид нар ч гэсэн Камертон, Номин Талстын тоглолт болоход эргэлзэлгүйгээр билетийг нь худалдан авдаг. Хэдий нэг л дуулдаг дуугаа дуулах ч гэсэн, хэдий ямар ч дууг нь бид интернетээс сонсож чадах хэдий ч тухайнтоглолтод гүйн очдог. Зарим залуус МОРТАЛ КОМБАТ-н шинэ тоглоом гарахад уухайн тас очоод л авдаг. Бүр зарим хуучны СЕГА консолыг өндөр үнээр хайж олдог. Энэхүү логик бус худалдан авалтуудыг тайлбарлахын тулд санагалзахуйн эдийн засаг гэх ухагдахуун орж ирдэг.
Эдийн засгийн онолын хувьд, бид хүмүүсийг рационал шийдвэр гаргадаг гэж үздэг. Зөвхөн онол ч гэлтгүй, бодит амьдрал дээр ч бид өөрсдийн сэтгэл ханамжийг дээд цэгт хүргэсэн логик сонголтуудыг хийдэг. Жишээ нь та гар утас худалдан авах боллоо гэж үзвэл хуучин утаснаас илүү шинэ утас танд илүү их сэтгэл ханамжийг өгнө. Эсвэл хуучны Nokia авч байснаас IPhone авах нь илүү логиктой сонголт байдаг. Ерөнхийдөө авч үзвэл, шинээр гарч буй бараа бүтээгдэхүүн нь худалдан авагчдад илүү их сэтгэл ханамж болон боломж бололцоог санал болгож байдагтай хэн ч маргахгүй биз. Гэвч зарим хүмүүс бүр хуучирчихсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байдаг буюу ихэнх хүмүүсийн хувьд энэ нь рационал биш сонголт болдог. Зөвхөн зарим ч гэлтгүй бүх хүмүүст энэхүү жирийн бус үзэгдэл илэрч болох юм. Тэгвэл тухайн хуучны зүйлсийн юу нь бидний сонирхлыг татаж, худалдан авах хүслийг төрүүлж байна вэ?
February 21, 2016
Өдөр тутмын ЭЗ: Улаанбаатар хотын амьдралын өртөг (Инфографик)
Г.Дөлгөөн
February 1, 2016
Гүнзгий мэдлэг: Статистик хэрхэн худал(үнэн) ярьдаг вэ?
Статистик дата бол эдийн засагч хүний хамгийн том мэдээлэлийн суваг билээ. Статистик мэдээлэлийн тусламжтайгаар бид улс орны эдийн засгийн өнөөгийн байдал бөгөөд ирээдүйн төлөвөөс авхуулаад бизнесийн төлөвлөгөө, борлуулалт, хэрэглэгчидийн төлөв байдал гээд л тоо томшгүй олон зүйлсийг хийж шинжилж судалдаг. Хэдий асар их тустай боловч, статистик гэдэг толгой эргүүлсэн төвөгтэй эд бөгөөд шинжлэх явцад ч юумуу эсвэл арга барилын хувьд бяцхан алдаа гархад л тухайн статистик мэдээлэл ямар ч үр дүнгүй, төөрөгдүүлсэн худал мэдээлэлийг өгөх аюултай. Зарим эдийн засагчид статистикийн тусламжтайгаар өөрийн хүссэн үр дүнгээ гаргаж үзүүлэх боломжтой гэж ч үздэг. Энэ нь статистик мэдээ мэдээлэл, дата-д итгэх итгэлийг ихээр унагадаг бөгөөд статистик худал ярьдаг байх нь гэсэн бодолыг хүмүүст суулгаж өгөх нь бий. Тэгвэл статистик хэрхэн худал буюу үнэн ярьдаг болохыг авч үзье.
1. Дундаж (Арифметик дундаж, медиан, моод)
Арифметик дундаж : Бүхий өгөгдсөн түүврийн (1,2,134,65,87 гэх мэт өгөгдсөн бүх тоонууд) нийлбэрийг гишүүдийн тоонд хуваахад гарах ногдвор.
Медиан дундаж : Түүвэрт эгнээний голд байрлах гишүүн. Жишээ нь: (2,5,4,9,10,100,56) гэсэн түүвэр өгөгдсөн байхад үүнийг өсөх эрэмбээр засварлан бичээд (2, 4, 5, 9, 10,56, 100) шинээр үүссэн дараалалын голд байрлах гишүүн нь медиан болно.
Моод дундаж : Түүвэрт хамгийн их давтагдах гишүүн.
1. Өдөр тутмын амьдралд дундаж гэдэг үгийг ихэнх хүмүүс аливаа зүйлсийн дунд нь татах улаан шугам эсвэл “ихэнх хүмүүс” гэж ойлгодог. Статистик судалгааны явцад алдаатай сонгосон дунджаас болоод үр дүн маань ямар ч ач холбогдолгүй болох аюултай. Өгөгдсөн бүс нутаг дахь хүмүүсийн дундаж орлогыг тооцоолох боллоо гэж бодоё. Арифметик дундажын арга хэрэглэж бүх өгөгдсөн орлогуудыг нэмээд гишүүдийнх нь тоонд хувааж дундажыг олж болох боловч тухайн бүс нутагт хэсэг хүмүүс нь маш баян хэсэг хүмүүс нь ядуу байгаа тохиолдолд арифметик дундаж ач холбогдолгүй болно. Жишээ нь (1,1,1,1,1,1,1000) гэсэн түүвэрийн арифметик дундаж нь 143.7 бөгөөд нийт түүвэрийн 85хувь нь 1 байхад дундаж нь 100-с дээш гарч байгаа нь ач холбогдолын хувьд утгагүй юм. Энэхүү дундаж нь ихэнх хүмүүсийг илэрхийлж огт чадахгүй байгааг энэхүү жишээнээс тодхон харж болно. Иймээс орлогын дундаж тооцож байхад медиан нь хамгийн оновчтой сонголт байдаг.
2. Алдаатай түүвэр (Biased sampling)
Түүврийн биас - Түүвэрлэлтийн санамсаргүй байх зарчмыг зөрчин, эх олонлогоос хазайж, сонирхож байгаа шинж чанар бүхий нэгжүүдийг судалгаанд илүүтэй хамруулах
Хамгийн энгийн жишээ бол эр эм хүйсийн судалгаа байдаг. Нийт эх олонлог буюу бүхий л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа 50%:50% байдаг гэж бодое. Тэгвэл судалгаа авсан түүвэрт чинь 80хувь нь эмэгтэй 20 хувь нь эрэгтэй бол түүврийн биас буюу алдаа үүсч байгаа юм. Учир нь эрэгтэй хүмүүсийн санал хангалттай биш тул сүүлчийн үр дүн чинь алдаатай гарч байна.
3. Бага хэмжээний түүвэр
“Хэрэглэгчидийн 50-с дээш хувь нь үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна” гэсэн тооцоолол маш муу сонсогдож болох хэдий ч энэхүү судалгааг авсан түүвэрийн тоо буюу санал асуулганд оролцсон хүмүүсийн тоо 50 бол энэ нь хангалттай биш бөгөөд нийт хэрэглэгчидийн үзэл бодолыг яагаад ч илэрхийлж чадахгүй юм.
4. График дүрслэлийн тусламжтайгаар сэтгэгдэл үүсгэх нь
Энэхүү 2 график аль аль нэг ижил зүйлийг харуулж байгаа хэдий ч эхний график илүү сүржин бөгөөд илүү ихээр сэтгэгдэл төрүүлж байна. У тэнхлэгтэй ухаалагаар буюу зальтайгаар ажилсанаар энгийн нэгэн график-г сүржин, ач холбогдол ихтэйгээр харагдуулж болдог. Хальт хараад өнгөрхөд огцом өсөлт юм шиг харагдаж болох ч У тэнхлэг дээрх тоонуудыг анхаарлаа хандуулан хараад үзэх нь дээр шүү.
5. Корреляц буюу харилцан хамаарал нь шалтгаан биш
Жишээ нь судалгааны үр дүнгээр ногоон хоолтонгууд мах иддэг хүмүүсээс илүү орлоготой гэсэн үр дүн гарсан гэж үзье. Энэ нь чамайг ногоон хоолтон болсноор илүү орлоготой болж чадна гэсэн үг биш юм. Далайн дээрэмчидийн тоо дэлхийн дулааралтай эерэг хамааралтай гэвэл итгэх үү. Гэвч дэлхийн дулааралыг бууруулахын тулд далайн дээрэмчидийн тоог нэмэх нь жинхэнэ солиорол болох биз.
Эндээс харахад эерэг хамааралтай гэсэн үг болгонд итгэх аргагүй болж байгаа юм. Корреляц заавал шалтгааныг илэрхийлэхгүй.
Эцэст нь дүгнэхэд, статистик арга барил болон дата худал хэлнэ гэж байхгүй бөгөөд зөвхөн буруу тайлбарлалт, буруу арга барилын сонголт, алдаатай санал хураалт гэх мэт зүйлсээс болж статистик судалгааг худал мэдээлэлийг бусдад түгээж болно. Үүнийг санаатай болон санамсаргүйгээр хийж болох тул статистик судалгааг уншин танилцаж буй та анхаарлаа сайн хандуулж байж худал мэдээлэлд төөрөгдөхгүй үлдэж чадна.
Г.Дөлгөөн
January 15, 2016
Өдөр тутмын эдийн засаг: Хэр хэмжээний зээлтэй байхад алзахгүй вэ?
January 9, 2016
Өдөр тутмын эдийн засаг: Хямралыг зөгнөх хачирхалтай трендүүд
November 12, 2015
Өдөр тутмын эдийн засаг: Магадлалын онол бидний амьдралд (Bayesian Theorem)
Магадлалын талаар бид ерөнхий ойлголттой байдаг хэдий ч магадлал дээр тулгуурлан рациональ шийдвэр гаргах нь ховор. Шоо хаяхад 6 буух магадлал 1/6 эсвэл зоос сүлдээрээ буух магадлал 1/2 буюу 50%-тай гэхээс хамаагүй илүү цар хүрээг магадлалын онол бидний амьдралд санал болгож байдаг. Магадлал илүү их мэдээлэлийг агуулж мөн түүгээрээ бидэнд илүү оновчтой шийдвэр гаргахад тусалдаг гэх энэхүү итгэл үнэмшилийг та бүхэнд хүргэхийн тулд цөөхөн жишээ авч үзье. Юуны өмнө нэгэн энгийн асуултанд бүгдээрээ хариулцгаая.
Асуулт: Өвчтөн эмчид үзүүлэхээр болсон бөгөөд эмчийн хийх тест нь 99% зөв хэлдэг ба энэхүү өвчин нь нийт хүн амийн зөвхөн 1%-д нь илэрдэг ажээ. Хэрэв таны тестны үр дүн 99% гарсан бол таны энэхүү өвчнөөр өвчилсөн байх магадлал хэдэн хувь бэ?
Хариулт: Ихэнх хүн энэхүү асуултанд 99% гэж хариулах байх. Гэвч үнэндээ өвчтөний өвчтэй байх жинхэнэ магадлал нь 50% юм. Энэхүү асуустанд нөхцөлт магадлалын Байесын теорем-н томъёо-г ашиглан зохих хариултыг өгье.
Р(А|В) – Тестний хариу эерэг байхад өвчтэй байх магадлал. (Бидний мэдэхийг хүсэж буй зүйл)
P(B|A) – Өвчтэй байхад тестны хариу эерэг байх магадлал. (Манай тохиолдолд 99%)
P(A) – Нийт хүн ам дундах өвчний тархалт. (Манай тохиолдолд 1%)
P(B) – Өвчтөн өвчтэй байхад болон өвчлөөгүй байхад тестны хариу эерэг гарах магадлал.
P(B|-A) – Өвчлөөгүй байхад тестны хариу эерэг гарах магадлал
P(-A) – Нийт хүн амдах өвчлөөгүй хүмүүс
Р(B)= P(B|A)*P(A) + P(B|-A)*P(-A) = 0.99*0.01+0.01*0.99 = 0.0198
Р(А|В)=P(B|A)*P(A)/P(B)= 0.99*0.01/0.0198= 0.5 буюу 50%-н магадлалтай. Нэг үгээр хэлвэл өвчтөний тестний хариу эерэг гарсан байсан ч гэсэн яг үнэндээ өвчтэй байх магадлал нь 50 хувь болж байгаа юм. Үнэндээ тестны хариу бараг л 100 хувь алдалгүй заадаг хэдий ч өгөгдсөн нөхцөлөөс хамаараад өвчтөний өвчилсөн байх магадлал шууд 2 дахин буурч байгааг анзаарсан байх.
Цаг агаар
Маргааш 70%-н магадлалтай цас орно. Гэвч жилийн энэ үед цас орсон тохиолдол сүүлийн 20 жилд 1 удаа (буюу жилийн энэ үед 5%-н магадлалтайгаар цас орсон). Тэгвэл үнэхээр маргааш цас орох уу?
Р(B)= P(B|A)*P(A) + P(B|-A)*P(-A) = 0.7*0.05+0.3*0.95 = 0.32
Р(А|В)=P(B|A)*P(A)/P(B)= 0.7*0.05/0.32= 0.109 буюу ойролцоогоор 11%-н магадлалтайгаар маргааш цас орох ажээ. Ингээд хараад үзэхээр ардаа хувийн тэмдэг дагуулсан энэ магадлал гэх ойлголт бидэнд шийдвэр гаргахад хичнээн чухал болохыг харуулж байгаа юм.
Г.Дөлгөөн
October 19, 2015
Өдөр тутмын эдийн засаг: Тоглоомын онолыг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх вэ? Цуврал 1
Тоглоомын онол гэх энэ сэдэв зөвхөн их сургуулийн нэг курст судлаад өнгөрөх хичээл биш бөгөөд бид бүгд өдөр болгон ямар нэг байдлаар тоглоомын онолд хамаарах тоглоом буюу шийдвэр гаргаж байдаг. Гэвч бид үүнийгээ огтхон мэддэггүйгээс болоод рациональ бус шийдвэр гаргах үүнээсээ болоод алдагдал хүлээх нь олонтой. Тиймээс энэ удаа тоглоомын онолыг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх болох талаар богинохон нийтлэл хүргэе.
1. Машин худалдан авахдаа мөнгө хэмнэх нь
Өөрийн чинь худалдан авахыг хүсч буй машиныг борлуулж буй бүр дилерүүдийг олж авах нь таны эхний алхам байх болно. Мэдээж эдгээр дилерүүд хоорондоо холгүйхэн байрлах, нэг үгээр өрсөлдөгчид байх ёстой. Таны дараагийн алхам бол дилерлүү утас цохин “би хамгийн хямд үнэ санал болгосон газраас машин шууд авах болно” гэх өгүүлбэрийг дилерт дуулгах юм. Зарим тохиолдолд дилерүүд утасаар наймаа хийхгүй гэж магадгүй ч таны дараагийн сөрөг алхам бол өөр олон газрууд утасаар наймаа тохирсон бөгөөд ингэж наймаа хийдэг гэдгийг би мэднэ гэсэн өөртөө итгэлтэй хариултаар амыг нь таглах юм. Энэхүү тохиолдолд мэдээж өрсөлдөгчдөө орлого оруулж өөрт орох орлогыг алдахгүйн тулд дилерүүд жирийн үеээс хамаагүй бага саналыг таньд тавих болно. Гүрийлээ гэж бодход хажууханд нь байрлах өрсөлдөгч нь машинаа зарчина гэсэн айдас бүх дилерт сууж өгнө. Ингэснээр таньд хямд машин авах боломж олдох юм.
2. Замын түгжрэлээс хурдан мултрах нь
Та замын түгжээнд орчихсон маш тун их яарч байгаа эсвэл ер нь тэвчээртэй бус хандвал эгнээгээ солиж урагшлахыг оролдоно. Замын бөглөөнд зогсох хүн болгон ийнхүү сэтгэх агаад бүгд урагшилж буй эгнээнд орход тухайн эгнээ нь удаан болж харин ч ихээр бөглөрнө. Таны урагшлах үгүй чинь зөвхөн таниас бус бусдын үйл хөдлөлөөс хамаарч байгаа юм. Ийм тохиолдолд хамгийн оновчтой шийдвэр нь санамсаргүйгээр эгнээгээ солих бөгөөд тодорхой минут болгонд (жишээ нь 5мин тутамд) хажуу эгнээгээ хараад тэрхүү эгнээ чинь хөдөлж байвал эгнээгээ солин харин хөдлөхгүй байвал өөрийн байгаа эгнээндээ үлдэх юм. Энэхүү процессоо түгжрэлээс гартал үргэлжлүүлэх хэрэгтэй. Математик болон тоглоомын онолын үндсэн дээр түгжрэлд зогсох бүх жолооч энэхүү стратегийг ашиглавал бүгд тэнцэрт хүрэх бөгөөд 2 эгнээ хоёул ижил хурдаар урагшлах юм.
Г.Дөлгөөн
Үргэлжлэл бий….
October 15, 2015
Гайхалтай Маркетинг : Санаа авах гайхалтай маркетинг-н аян
Г.Дөлгөөн
October 11, 2015
ӨДӨР ТУТМЫН ЭЗ: Шөнийн Индустри ЭЗ-т хувь нэмэрээ оруулах нь
Шөнийн индустри буюу шөнийн цагт үйл ажиллагаагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд болох энэхүү салбар нь дутуу үнэлэгдэх явдал элбэг байдаг. Энэхүү индустри зөвхөн шөнийн цэнгээний газруудаар хязгаарлагдгүй. Түүнчлэн Шөнийн клуб (Nigthclub), парти цэнгээн гэхээр л архидан согтууралт, гэмт хэрэг гэх ухагдахуунууд илүү ихээр нийгэмд байдаг. Мэдээж эдгээр үзүүлэлтүүд шөнийн клубуудтай эерэг хамааралтай байдаг нь факт ч гэсэн үүнээс өөр фактууд бас байдаг гэдгийг мартан орхигдуулж болохгүй. Улаанбаатар хотын хувьд ЭЗ-д шөнийн индустри хэрхэн хувь нэмэрээ оруулдаг болохыг ЭЗ-н үүднээс хараад үзье.
Энэхүү салбарт орох нэгжүүд: Шөнийн 8 цагаас хойш үйл ажиллагаагаа явуулдаг буюу үргэлжилдэг бүхий үйлчилгээний газрууд энэхүү салбарт багтдаг. Эндээс хамгийн томоохон бүрэлдэхүүн хэсэгүүдийг сонгон авч үзье.
-------------------------------------------------------------------------
1. Ресторан
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй Зочид буудал, зоогийн газар болон рестораны нийт тоо 2015 оны эхний улиралд 3300 хүрсэн байдаг. Эндээс зөвхөн рестораны тоог 500 гэж авч үзээд нэгж ресторанд ойролцоогоор 15-20 хүн ажилладаг гэж үзвэл салбарын хэмжээнд нийт 7500-с 10000 хүн ажилладаг байх нь. Өрхийн орлогын талаас өнгөц харж үзхэд 10000*4=40000 хүний өрхийн орлогыг зөвхөн ресторанууд хариуцан гаргаж байна. Тэгвэл үйлчлүүлэгчидийн өнцөгөөс дахин харвал, нэг ресторан өдөрт дундажаар хамгийн багадаа 50 хүнд үйлчилдэг гэж бодвол давхардсан тоогоор сард 1500 жилд 18000 хүнд үйлчилдэг байх нь. Үүнийг нийт салбарын тоонд үржүүлж үзхэд жилд давхардсан тоогоор 9н сая үйлчлүүлэгчид ресторануудаар зочилдог гэсэн энгийн судалгаа гарч байна. Жилийн 9н сая үйлчлүүлэгчидээс хэр их хэмжээний орлого олж мөн тэрхүү орлогийн хэр их хувь нь улсад орох нь мэдээж ойлгомжтой. Хангалттай их!!!
-------------------------------------------------------------------------
2. Баар ба Шөнийн клуб
Дээрх шинжилгээтэй ижил алхамаар тооцоолж үзвэл, 180+20 буюу 180н баар болон 20н клубууд УБ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дундажаар шөнийн клуб ойролцоогоор 15~20 ажилчинтайгаар, харин дундаж баар 10 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 180*10+20*20=1800+400=2200 Тооны хүмүүс эдгээр газраас цалинжиж, даамжирвал 8800 хүний өрхийн орлого нэмэгдэж байна. Үйлчлүүлэгчидийн талаас дахин шинжилвэл: 180*50+20*150=12000 буюу жилд 4сая гурван зуун мянган хүнд үйлчилдэг болж таарч байна.
Ингээд харвал зөвхөн 2хон бүрэлдэхүүн хэсэг нь нийт 12000 хүнийг ажилын байраар хангаж, жилдээ 13 сая үйлчлүүлэгчидийг хүлээн авдаг байх нь.
ФАКТ 1: Нийслэлийн хэмжээнд 198 баар, шөнийн клуб, 491 ресторан, зоогийн газар, 424 кароаке, 429 кафе, паб зэрэг бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. ЭХ СУРВАЛЖ:Улаанбаатар хотын цагдаагийн газар
ФАКТ 2: Нийт УБ-н 16н шөнийн клубт жилдээ 132 мянган шил буюу 100 мянган литр орчим хатуу архи худалдаалдаг гэх тооцоо бий.
Олон улсын тоо баримтаас дурьдвал, Нью-Уорк хотын хэмжээнд шөнийн индустри жилд нийт 9,7тэрбум долларын хэмжээний ЭЗ-н үйл ажиллагаанд оролцдог ба 2,6тэрбум долларын цалин тарааж 391 сая долларын татвар төлсөн байдаг. СанФранциско хотийн хувьд нийт 4тэрбум долларын ЭЗ-н үйл ажиллаагаанд оролцож 55сая долларыг татварт төлсөн байдаг гэсэн үзүүлэлтүүд байдаг юм байна.
Г.Дөлгөөн
May 27, 2015
Бялуу хийж сурах уу эсвэл зүгээр л авах уу?
Ойрын хэдэн жил, гэртээ бялуу хийх нь манай охид бүсгүйчүүдийн дунд ТРЕНД болоод байгаа билээ. Гэхдээ зарим нь дэлгүүрээс бэлэн бялуу авахыг илүүд үзсэн хэвээр л байна. Тиймээс, энэхүү асуудалд эдийн засгийн үүднээс хандаж, нэг бялуу хийхэд гарах зардалыг тооцоолон олохоор шийдлээ.
Үүний тулд, Шоколадтай Чифрон бялуунд орох орцон дээр тулгууралсан ба энэхүү жороо sweetkitchen.mn дээрээс авсан болно. Түүнчлэн, бялуу хийхэд зарцуулах хүний хүчийг эдийн засгийн үүднээс хэмжиж тооцсонгүй. Бүх мэдээлэл болон дата-г нийслэлийн статистикийн газар болон бусад холбогдох сайтуудаас авсан болно.
Шоколадтай бялуу
- Гурил (200гр) - Алтан тариа савласан, дээд: 1,220₮ (Кг) -----> 244₮
- Какао (35гр) – 100гр-н савалгаатай какао 1800₮ -----> 630₮
- Хөөлгөгч нунтаг (10гр) – “BACK PULVER” 1500₮ 1боодолд 6н ширхэг, 1ширхэг уут нь 15гр -----> 250₮
- Хүнсний сод (2.5гр) – 80гр савалгаатай сод 400₮ -----> 12₮
- Элсэн чихэр (30гр) – Кг нь 1,751₮ -----> 525₮
- Өндөг (6) – ОХУ: 305₮ (Ширхэг)-----> 1830₮
- Ургамалын тос (120мл) – 3,225₮ (Литр) -----> 387₮
- Ус (180мл) – маш бага зардал
- Ванилла эссенс (15мл) – 9мл савалгаатай эссенс 700₮ төг -----> 525₮
- Сүүн крем (240мл) – ТАТИ 3800₮ төг -----> 912₮
- Нарийн ширхэгт сахар (50гр) – 250гр 2200₮ -----> 440₮
Түүнчлэн, 55-60 минут-н хугацаанд ажиллах зууханд зарцуулах цахилгааны ханшийг тооцоолоё.
Дундаж цахилгаан зуух 2400Вт-р ажилдаг гэж авч үзээд тооцоололоо хийвэл, манай бялууг хийхэд нийт 188.2 (НӨАТ-гүй) төгрөгний цахилгааны зардал гарахнээ.
НИЙТ ӨРТӨГ: 5943.2 ₮
Ингээд зах зээл дээрх бялууны үнэтэй харьцуулж үзвэл гэртээ хийсэн бялуу маань хамаагүй хямд босож байгааг та бүхэн харж байгаа байх.
БЯЛУУ ХИЙЖ СУРАХ УУ ЭСВЭЛ ЗҮГЭЭР ДЭЛГҮҮРЭЭС АВАХ УУ?
Хүндэтгэсэн - ДӨЛГӨӨН.Г
March 27, 2015
ЭДИЙН ЗАСГИЙН СОНИРХОЛТОЙ ОНОЛУУД
5. Үнэ цэнийн Парадокс буюу Алмаз болон Усны Парадокс (Paradox of Value a.k.a Water-Diamond Paradox)
Хүний бие мах бодид алмазнаас илүү ус нэн зайлшгүй хэрэгтэй байдаг байхад алмазны зах зээлийн үнэ илүү өндөр байдаг. Алмаз нь уснаас илүү ховор байдаг тул илүү үнэтэй байх нь зөв гэж маргах хүмүүс гарч магадгүй ч дэлхийн нийт усны 2,5 хувь нь цэвэр ус бөгөөд зөвхөн 1 хувь-г л бид шууд хэрэглэх боломжтой байдаг. Логик ухагдахууны үндсэн дээр ус илүү үнэ цэнэтэй байх мэт боловч бид алмаз эрдэнэ-д илүү их мөнгө зарцуулж байна.
Зарим судлаачид энэхүү Парадокс-г Үнэ цэнийн Субьектив онолоор тайлбарлах нь элбэг байдаг. Энэхүү онолоор бол аливаа зүйлийн үнэ цэнэ нь нийгэмийн хэрэгцээ болон шаардлагийн үндсэн дээр тодорхойлогддог. Олон хүмүүс ус бол тэдэнд зайлшгүй хангагдсан байх зүйл гэж үздэг ба тэдэнд усны гачигдалд орж буй сэтгэгдэл төрдөггүй учир усны үнэ цэнэ бага байдаг байх нь.
4. Хаззуум-Бруукс-н нөхцөл (Khazzoom Brookes Postulate)
Энэхүү нөхцөлийн дагуу үр ашигтай эрчим хүч нэмэгдэх тусам эрчим хүчний зарцуулалт нэмэгддэг байна. Уч чанартаа, ашигт эрчим хүчний гол зорилго нь аливаа бараа үйлчилгээг хүргэх хэрэгцээт эрчим хүчний тоог бууруулах байдаг. Харамсалтай нь:
· Үр ашигт эрчим хүч нь харьцангуй хямд байх тул хүмүүсийг илүү их эрчим хүч хэрэглэхийг дэмждэг.
· Үр ашигт эрчим хүч нь эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг ба эдийн засгийн өсөлт ихсэнэ гэдэг маань илүү их үйлдвэр илүү их цахилгаан бараа гэсэн үг юм. Ийнхүү эрчим хүчний хэрэглээ ихсэнэ.
· Өмнө нь хэт их цахилгаан зарцуулдаг байсан тул хэрэглэгддэггүй буюу цөөн тоогоор хэрэглэгддэг байсан тоног төхөөрөмжүүд илүү ихээр хэрэглэгдэх ба ингэснээр эрчим хүчний хэрэглээ ихсэнэ.
3. Уруулын будагны эффект (The Lipstick effect)
Эдийн засгийн нөхцөл хүнд үед ч, хүмүүс тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн авсаар байдаг. Тэд зөвхөн үнэтэй цүнх, үнэтэй машин, үнэтэй булган дээл авхынхаа оронд үнэтэй уруулын будаг авдаг. Ихэвчлэн, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүс тухайн байдлаа мартахын тулд ямар нэгэн зүйлээр өөрийгөө хуурдаг. Жишээ нь: Гадуур хоолонд орох, үнэтэй уруулын будаг авах, кинонд явах гэх мэт.
2. Кобра эффект (The cobra effect)
Ямарваа нэг асуудалд санал болгосон шийдэл нь асуудлыг илүү дордуулдаг үе гарч байв уу? Кобра эффект нь яг үүний талаар юм. Их Британы Колончлолын үед Энэтхэгт хэт олон тооны кобра могой байдаг байсан ба Британы засгийн газар энэхүү могойны тоо толгойг бууруулахын тулд кобра могой агнах болгонд шан харамж өгөхөөр болжээ. Харамсалтай нь энэхүү шан харамжинд шунасан нутгийн оршин суугчид кобра могойг үржүүлэх болсон байна. Их Британы засгийн газар энэхүү байдалыг олж мэдсэнийхээ дараа шан харамжаа зогсоосон ба нутгийн үржүүлэгчид үржүүлсэн олон тооны могойгоо сул тавьснаар урьд өмнө байснаасаа ч илүү их могойтой болжээ.
1. Нийтийн гамшиг (Tragedy of the Commons)
Хувь хүний үндсэн дээр бусдаас хамааралгүйгээр өөрийн сонирхолын төлөө буй бүлэг хүмүүс нийтийн баялагыг үгүйрүүлж нийтийн сонирхолын эсрэг үр дүнг бий болгодог. Хамгийн тодорхой нэг жишээ бол загасчид юм. Нууран дахь загас нь хэн нэгний өмч биш бөгөөд нийтийн баялаг гэж тооцож болно. Загасчин болгон өөрийн ашиг орлого-г нэмэгдүүлэхийн төлөө аль болох их загас барих сонирхолтой байдаг. Гэхдээ мөн загасчин болгон загасны тоо толгойг цөөрүүлэхгүй байх сонирхолтой тул маш их хэмжээгээр загас барихгүй байх ёстой. Учир нь ирээдүйд тэд загас дуусахыг хүсэхгүй бөгөөд үргэлжлүүлэн загасчилсаар байх хүсэлтэй.
“А” загасчин загасны тоо толгойг хамгаалах зорилгоор бага хэмжээний загас барьхаар шийдсэн гэж үзье. Гэтэл бусад загасчид тийм бодолгүй байвал “А” загасчин бусдаас бага орлого олохоос гадна илүү их орлого олох байсан боломжоо алдаж, бусад загасчид загасны тоо толгойг хамгаалах бодолгүй тул загасны тоо багасна.
Бүх загасчид ийнхүү сэтгэх ба үүнээс болж бүх загасчид их хэмжээгээр загасчилсанаар хэдий хэн ч хүсээгүй ч нийтийн баялаг болсон загасны тоо толгой буурдаг байна.
March 22, 2015
Хот төлөвлөлтийн загварууд
Манай улсын нийслэл болсон Улаанбаатар хотод маань манай улсын нийт хүн амын дийлэнх хувь оршин сууж байна. Зөвхөн 2011 он гэхэд л нийт хүн амын 68 хувь нь хот суурин газар оршин сууж байгаа гэсэн статистик судалгаа гарч байжээ. Хотжилтын жилийн өсөлтийн хувь нь дунджаар 2.81% байна. Ийнхүү хотжилт нэмэгдэж, суурин хүн амын тоо өсөж байгаа цаг үед хот төлөвлөлтийн стратеги-г сайн бодож тунгааж гаргахгүй бол нэгэнт барьчихсан зам, босгочихсон барилга байгууламж-г нураагаад унагаж болохгүй.
Тиймээс, ер нь дэлхий дахинд ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ямар ямар загварууд байдаг талаар ерөнхий ойлголт өгөхийг хичээлээ.
1. Нягт хотжилтын загвар (The compact city model)
Энэхүү загварын гол утга санаа нь, үзвэр үйлчилгээ болон бизнесийн томоохон төвүүд хоорондоо ойрхон зайнд байрших ёстой ба хотын нягтралшилыг дэмжих ойлголт юм. Энэ нь нэг талаас, үр ашигтай нийтийн тээврийн тогтолцоог хөгжүүлэх боломжийг олгож, алхах , дугуйгаар явах зэргийг дэмжин эрчим хүчний хэрэглээг бууруулахад чиглэн, агаарын бохирдолтыг багасгахад зорьдог. Үүнээс гадна нийгэмд аюулгүй байдалын итгэлийн илүү ихээр түгээдэг байна. Ажил болон чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд хоорондоо ойрхон тул түлшний хэрэглээ тодорхой түвшинд буурдаг болохыг олон тооны судалгааны ажилууд баталдаг байна.
2. Хотын төвд тулгууралсан загвар (The core city model)
Нягт хотжилтын загварын нэгэн өөр хэлбэр бөгөөд ерөнхийдөө ижил санаатай байдаг. Энэхүү загварыг хэрэгжүүлэх явцад өндөр барилгууд ихээр баригддаг ба хотын төвийн хэсгээр төвлөрсөн цамхагуудын дүүрэг үүсдэг ба хувийн хауснаас илүүтэйгээр олон давхар орон сууц барих чиг хандлагатай байдаг. Тойрог хэлбэрээр тэлсэн энэхүү загварт, хамгийн гадуур тойрог нь хотын төвөөс хэт ялгаатай буюу дэд бүтэц, зам тээвэр муутай байх рисктэй байдаг.
3. Таван хошуу загвар (The star city model)
Энэхүү загвар нь төвдөө хамгийн гол дүүрэгээ байрлуулсан бөгөөд энэхүү гол төв нь бусад 2догч жижиг төвүүдээр дагалдсан байдаг. Гол төв болон бусад дагалдсан төвүүдийн хооронд нийтийн тээвэр сайн байх бөгөөд энэ нь ХОТ цаашид өргөжин тэлхэд тохиромжтой. Энэ загвар нь хамгийн хувьран өөрчлөх боломжтой буюу уяан хатан загвар юм.
4. Дагуул хотын загвар (The Satellite city model)
Ерөнхий том хот бөгөөд түүнийг дагасан жижиг хотуудын хэлбэрээр энэхүү загвар тодорхойлогдоно. Жишээ нь:Улаанбаатар-г дагасан Багануур-г хот болгох гэх мэтээр. Төв хот болон дагуул хотын хооронд ногоон бүс байх бөгөөд дагуул хот нь өөрийн гэсэн нийтийн тээвэр болон дэд бүтэцтэй байна. Хотын захын дүүргүүд нь ихэвчлэн дэд бүтэц муутай болон ядуучуудийн дүүрэг гэгддэг бөгөөд энэхүү загварын тусламжтайгаар эдгээр дүүргүүдийг устгаж оронд нь хот болгон эдийн засаг болон дэд бүтцийн тал дээр дэвшилт гаргахад төвлөрдөг.
5. Шугаман хотын загвар (The linear city model)
Шугаман хотын загвар нь үргэлжилсэн тээврийн шугамыг буюу шугаман зэрэгцээ паралел шугамыг даган хөгждөг. Энэхүү загвараар төлөвлөгдсөн хот бусад загварын хотуудыг бодход хүмүүсийн хөл хөдөлгөөн маш их байдаг.
Улаанбаатар хот маань шугаман загвартай бөгөөд энэ нь газарзүйн байршилаас нилээдгүй хамаарсан.
Аль загвар нь манай улсын хотуудад тохирох талаар та бүхэн өөрсдийн дүгнэлтээ хийцгээнэ бизээ.
Дөлгөөн.Г




